Германы дэлхийд алдартай эмэгтэйчvvдийн эмч Сфоккел нь гэр бvлийн цаашдын хувь тавиланг тодорхойлоход хуримын анхны шєнє нь ихээхэн vvрэгтэй гэж vздэг байна.
Эхнэр нь хуримынхаа анхны шєнє нєхрєє єєртэй нь хэрхэн харьцсаныг хэзээ ч мартагдхааргvй тийм сэтгэгдэл vлддэг гэдэгт олон жилийн туршлагатай энэ эмч итгэлтэй байдаг Улмаар эхнэр нь охин хэвээр байгаа нєхцєлд хуримын анхны шєнє нєхєр нь тэвчээр гарган, єєртєє дасч тайвширтал нь хvлээхийг зєвлєжээ. Тvvний ажигласнаар бvсгvй хvний бэлгийн дур хvсэл хэвийн байдлаар бvрэлдэн тогтоход анхны шєнє шийдвэрлэх vvрэг гvйцэтгэдэг байна. Анхны шєнєєс vлдсэн сэтгэгдэл эерэг, нааштай байх тусам цаашид гэр бvлийн амьдралд элдэв асуудал vvсэх эрсдэл багасна. Харин анхны учралаас vлдсэн сэтгэгдэл сєрєг, таагvй байх тусам дараа дараагийн учралын ємнє шалтгаангvй айдас мэдрэх зэрэг таагvй байдал ажиглагдах нь эре нэмэгддэг байна.
Зарим тохиолдолд хуримын анхны шєнє нєхрийн зvгээс гаргасан хэт яаруу, тvрэмгий авир нь бэлгийн хавьтал тєдийгvй, нєхрєєсєє цэрвэх, зайлсхийх сэтгэгдэл тєрvvлэн, хуримтай холбоотой сэтгэхvйн гажиг vvсгэхэд хvргэдэг гэдгийг анхаарууштай.
Энэ бvхэн мэдээж онгон хальс хєндєхтэй холбоотой нь ойлгомжтой. Гэвч vндэстэн бvхэн онгон хальс хєндєх асуудалд єєр єєрийн ёс уламжлалын дагуу ялгаатай ханддаг гэдгийг мэргэжилтнvvд онцолдог. Тухайлбал: Парагвайд охин хvvхэд тєрєхєд эх баригч нь тэр даруйд онгон хальсыг нь хуруугаараа хєндєєд, “Ингээд бvсгvй хvн тєрлєє” гэж хэлдэг уламжлалтаи. Колумбид охин тєрєхєд эх нь єєрийн гараар онгон хальсыг хєндєхийн сацуу, хэлvvг нь богиносгон тайрах мэс ажилбар хийдэг уламжлалтаи байв.
Африкийн зарим орнуудад єнєєдрийг хvртэл охин хvvхэд тєрєхєд vтрээний амсрыг хааж оёод, хуримлах єдєр оёог нь авдаг ёс мєрдєгдсєєр байдаг. Эртний Ромд гэхэд л охин биеэрээ байгаа эмэгтэй хvнийг цаазаар авах ёсгvй байсан болохоор цаазлахын ємнє яргачин нь тvvний онгоныг. хєндєж, бvсгvй болгох ёстой байжээ. АНУ зэрэг зарим улсад эмэгтэй хvн нєхєрт гартлаа онгон байх ёстой! гэсэн бичигдээгvй хууль vйлчилж байхад Скандинавын орнуудад нєхєрт гарахаас ємнє онгон хальс хєндєхийг жирийн зvйл гэж хvлээн авдаг. Тиймээс онгон хальсыг “шvтдэг” улсуудад залуусын дунд бэлгийн хавьталд оролгvйгээр нэг нэгэндээ таашаал єгєх vзэгдэл тvгээмэл тархсан байхад, єєр ёс журамтай улсуудад нєхєрт гарахаас ємнє бэлгийн хавьталд орох нь нэлээд тvгээмэл ажиглагддаг.
Онгон хальсыг хєндєх нь тухайн хvний бие организмын онцлогоос хамаарч ямар нэгэн зовиур илэрч болзошгvй. Гэвч саяхныг хvртэл мэргэжилтнvvд, тэр дундаа зохиолчид дээрх асуудалтай холбоотой євдєлтийг нэлээд дэгсдvvлдэг байсан. Vнэн хэрэг дээрээ дийлэнх тохиолдолд євдєлт нь хvчтэй биш байдаг ч эмэгтэй хvн єєрийн хvмvvжил, хvлээлт, зан ааш, нєхрийн гаргасан авир зэрэг зvйлсээс шалтгаалаад тухай бvрт тvvнийг янз бvрээр тусгаж авах нь ажиглагддаг байна. .
Ховор тохиолдолд онгон хальсны бvтэц онцлогоос хамаараад зєвхєн хvvхэд тєрєх vед хєндєгдєх нь байдаг. Гэтэл зарим эрчvvд анхны шєнє эхнэрээ охин биеэрэ эбайсан бол заавал євдєж, орилж, дуу алдах ёстой мэт ташаа ойлголттой байдгаас дээрхтэй адил тохиолдолд асуудал vvсгэхнь олонтаа.
Нєхєрт тарч буй эмэгтэй заавал бхйн, биеэрээ байх ёстой гэсэн бичигдээгvй хууль vйлчлэхээ байсан єнєє цагт энэ бvхэн тийм ч ач холбогдолтой мэт санагдаж болох юм. Гэвч єєрийгєє, эхнэр болж байгаа хvнээ хvндлэн, гэр бvлийнхээ ирээдvйд санаа тавьж байгаа хэн ч гэсэн энэ бvгдийг мэдэж байхад илvvдэхгvй байх.
/Гоомарал/