“Дэлхийн Мисс – 2013” тэмцээнийг Москва хотод ирэх арваннэгдүгээр сард зохиохоор болсон байна. Энэ талаар АНУ-ын тэрбумтан Дональд Трампын тэргүүлдэг дэлхийн миссийн тэмцээнийг зохион байгуулдаг байгууллагаас мэдэгдлээ.
Дональд Трамп өөрөө хэвлэлийн бага хурал дээр “Та бүхний урьд өмнө үзэж байсан дэлхийн миссийн тэмцээнүүдээс хамгийн томоохон хэмжээний, хамгийн сонирхолтой тэмцээнийг Москва хотод зохиож чадна гэдэгт итгэлтэй байна” гэж хэллээ. Тэмцээнд дэлхийн 90 улсын гоо бүсгүйчүүд оролцох юм. Тэмцээнийг нэг тэрбум гаруй хүн үзнэ гэсэн тооцоо байгаа гэнэ.