1999 онд Тайваниас гэнэт ирж Монголын сайхан бүсгүй тэмцээнд оролцсон С.Сансармаа хэмээх бүсгүй Алтан эрдэнийн титэм зүүж байсан цаг саяхан мэт санагдана. Мисс болсных нь дараа Японд нүцгэн зургаа авахуулсан нь илэрч бөөн хэл ам болж байлаа.
С.Сансармаа Японд болсон Азийн миссийн тэмцээнд амжилттай оролцож, үнэхээр сайхан бүсгүй юм гэдгийг нь хүмүүс хүлээн зөвшөөрсөн юм билээ. Үүний дараахан Монголд бага насны охин “оролдсон” хэл аманд орооцолдсон Германы дипломат ажилтан Томас Шьрерыг япон эхнэрээс нь салган, хамтдаа Америк амьдрахаар явж байсан. Америкийн Лос Анжелост амьдардаг С.Сансармаа нөхөр Томас Шьрертэй үе үе Монголдоо ирж, ээжтэйгээ уулзаад буцдаг. Монголдоо ирээд гэртээ нам гүмхэн амарч байгаад буцдаг болохоор хүмүүс төдийлөн мэддэггүй байлаа.
Тэгвэл Америкт барилгын интерьер дизайны чиглэлээр ажилладаг мисс бүсгүй хүүгийнхээ аав Томас Шьрерээс салсан сурагтай. Тэрбээр өдгөө өөр нэгэн америк эртэй хамтран амьдарч байгаа гэнэ. Ийнхүү гадаад эрийн цайг чанаж яваа мисс С.Сансармаа хөөрхөн хүүгийн ээж болсон хэдий ч анхны амьдрал нь амьдрал болоогүй бололтой.
http://mongolcomments.mn/index.php?pid=54&sec=view&id=9573