Оройд хоёр хелөө дэрэн дээр тавьж унтах. Зориулалтын резинэн оймс даруулга хэрэглэх. Босоо зогсоо хийх ажлаас зайлсхийх.
Ажлын завсар зайгаар цаг тутамд хөлөө амрааж байх. Хөлийн судас бүдүүрсний улмаас үүсдэг хүндрэлүүдийг мэдэж урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах. Энэ өвчний гол хүндрэл нь венийн судас үрэвсэж бөглөрөх улмаар тэжээлийн дутагдалд орж улмаар шилбэний дотор талд шарх үүсдэг. Энэ нь даамжраад судас хагарч цус алдах аюултай. Иймд гэрийн нөхцөлд хамгийн дөхөмтэй эмчилгээ бол чацарганы шүүсийг өдөр бүр тогтмол 100 граммаар 2 удаа ууж зориулалтын оймс хэрэглэх явдал юм.