Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд 07-р сарын 11, 12-нд амарч, 07-р сарын 13-аас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Наадамчиддаа үйлчилгээний төвүүдийн ажиллах хуваарийг хүргэж байна.
“Номин холдинг” ХХК-ны сүлжээ дэлгүүрүүд 07-р сарын 11-нд Хорооллын “Номин их дэлгүүр” амарна. 07-р сарын 11, 12-нд “Улсын их дэлгүүр”, “УИД”-ийн Сувинер, бэлэг дурсгалын тасаг, “Номин их дэлгүүр”, “Номин хайпермаркет, супермаркет”, “Номин агуулах худалдаа” 11.00-20.00 цаг хүртэл ажиллаж, 07-р сарын 13-нд 10.00-21.00 цаг хүртэл ажиллана. 07-р сарын 11-13 -ныг дуустал “Номин стандарт” амарна.
“Номин холдинг” ХХК-ны бүх салбарууд 07-р сарын 14-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.00-23.00 цагийн хооронд ажиллана.
Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд баяр наадмын өдрүүдэд амралтгүйгээр 08.30-22.00 цагийн хооронд ажиллаж, Баянзүрх дүүргийн “Миний Хайпермаркет”, Чингэлтэй дүүргийн “Зунжин” супермаркет өдөр бүр 08.00-24.00 цагт ажиллана.
“Скай” их дэлгүүр 07-р 11, 12, 13-нд 10.00-21.00цаг, “Скай” хайпермаркет 09.30-20.30 хүртэл ажиллана. 07-р сарын 14 -16 -ыг дуустал амраад, 07-р сарын 17-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Нарантуул” худалдааны төв өнөөдрөөс эхлэн 07-р сарын 17-нийг дуустал амарна. 07-р сарын 18-с эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.
“Хар хорин” худалдааны төв 07-р сарын 11-16 -ыг хүртэл амраад, 07-р сарын 16-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв 07-р сарын 11, 12, 13-нд амраад, 07-р сарын 14-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв 07-р сарын 11-14 -ийг дуустал амраад, 07-р сарын 15-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах 07-р сарын 11, 12, 13, 14, 15-нд амраад, 07-р сарын 16-с ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд 07-р сарын 11, 12, 13-нд амраад, 07-р сарын 14-с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.