Эмэгтэй хүний хөмсөг бол нүднээс дутуугүй таны царайг тодотгож өгдөг нэгэн чухал зүйл. Тиймээс таны хөмсөг төгсөх ёстой газраа төгсөх ёстой.
Бүсгүй та хөмсгөө засахдаа: Хамрын нэг талын үзүүрээс нүднийхээ үзүүр хүртэл урт шугам, эсвэл багс барихад хөмсөгний хэсэгт очиж байгаа хэсэгт төгсөх учиртай юм. Дараа нь хөмсгөө тэр чигт нь дээшээ самнаад, тэр хэсгийн арьсыг бага зэрэг өргөн, үндсэн хэлбэрээс илүү гарч байгаа урт хөмсгүүдийг жижиг зориулалтын хайчаар хайчилна. Дараа нь хөмсгөө тэр чигт нь доошоо самнаж, мөн адил хэтэрхий урт ургасан хэсгийг хайчилна. Хамгийн сүүлд нь мэдээж буцаагаад дээшээ самнана. Ингээд сайхан хэлбэртэй хөмсөг бэлэн боллоо.