“Spice Girls” хамтлаг 1990 оны эхэн үеийн хамгийн амжилтад хүрсэн хамтлагийн нэг байлаа. Тэгвэл тус хамтлаг тарснаас хойш 2010 оны Лондоны олимпийн нээлтэд дахин бүгдээрээ хамтран дуулсан билээ. Тэгвэл тус хамтлаг эргэн нийлж мюзикл гаргах гэж байгаа тухайгаа зарласан байна.
Тэднийг Лондоны олимпийн нээлтэд хамтран дуулсан нь урьд урьдынхаас илүүтэйгээр нэгтгэж чаджээ.
Одоогоор Мел Си, Эмма Бантон нар хамтлаг нь дахин нэгдэж, дэлхийг тойрон аялан тоглолт хийхийг дэмжиж буйгаа илэрхийлээд байна. Харин Мел Би, Виктория Бекхэм нар хариу өгөөгүй байгаа аж.