Олон нийтийн сэтгэлгээнд секийн талаар батлагдсан батлагдаагүй олон домог ойлголтууд байдаг. Тэдний аль нь үнэний хувьтай аль худлаа талаар дэлхийн нэрт сексологч Ян Еникеев хариулж байна:
Эхний домог: Эрэгтэй хүн секСийн харьцаанд байнга орох ёстой, эмэгтэйчүүдэд тэгэх шаардлага байхгүй.
Эрэгтэйчүүдэд хурьцал үйлдэх шаардлага эмэгтэйчүүдийхээс их гэдэг нь яах аргагүй үнэн. Эр бэлэг эрхтэнд эр эс их хэмжээгээр бүрэлдсэнээс болж сэрэл нь амархан хөдөлдөг. Гадагшлуулах шаардлага байнга гарч ирдэг. Эмэгтэйчүүдийн хувьд тийм зүйл байхгүй. Харин секс хийх хүсэл нь гормоны үелзлэл болон наснаас шалтгаалдаг. Ерөнхийдөө тухайн эмэгтэйн сэтгэл санааны байдлаар тодорхойлогддог. Тэгэхээр эмэгтэйчүүдэд секс хийх сэтгэл санааны, эрчүүдэд физиологийн шаардлага байдаг. Аль нь хүндэтгэж үзэх шалтгаан вэ? гэдэг нь таны шийдэх асуудал.
Хоёр дахь домог: Эмэгтэйчүүд хүсэхээсээ илүүтэйгээр тухайн эрд талархаснаа илэрхийлэх гэж хурьцал үйлддэг.
Онолоор бол хурьцал үйлдэх нь эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, насанд хүрсэн эрүүл хүн бүрийн хийдэг зүйл. Хувийн харьцааг дотно болгох нэг гол түлхүүр. Харин өрөө төлөх гэж секс үйлддэг үү? гэвэл үнэний хувь бий. Эр нөхрөөс нь илүү халамж үзүүлсэн эрэгтэйтэй хурьцал үйлдэх бол түгээмэл явдал. Энэ аргыг мэдэрсэн эрчүүд богино хугацаанд их хэмжээний халамж үзүүлдэг. Унтаж үзсэний дараа хаяад явдаг. Тиймээс үнэний хувь бий.
Гуравдугаар домог. Эмэгтэй хүн сексийн харьцаанд орохгүйгээр эр нөхөртэйгээ удаан амьдарч чадна.
Ер нь хурьцал үйлдэхгүй байх нь том асуудал. Секс бол ганц дур хангах хэрэгслэл биш. Энэ нь бие биедээ дасан уусах, үр удмаа үлдээх, харлицан ойлголцох, өөрийгөө илэрхийлэх, хайраа илчлэх, өөрийгөө мэдрэх гээд олон үүрэгтэй. Эр нөхөртөө хүсэгдэхгүй байна гэдэг нь өөртөө итгэлгүй болох, бусдаас өөрийгөө доогуур үзэх, ганцаардах гэх мэт олон сөрөг талуудыг дагуулна.
Дөрөв дэх домог. Тогтмол секс хийх нь эмэгтэй хүний биш ганц эрэгтэйн эрүүл мэндэд тустай.
Эмэгтэйчүүдийн эмч нарын асуудаг нэг зүйл бол тогтмол секс хийх эсэх тухай. Энэ асуултын хариу нь янз бүрийн өвчлөлд өртөх магадлалыг тодорхой болгож өгдөг. Тиймээс тогтмол хурьцал үйлдэх нь ганц эрэгтэй нь ч биш хүүхэн хүний эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.
Тав дахь домог: Нас ахихын хирээр эмэгтэйчүүдийн сэрэл нь илүү хөдөлдөг.
Эмэгтэй хүний нас хүсэл тачаалд нь нөлөөл үзүүлдэг нь үнэн. Ялангуяа 30-аас 35 насны бүсгүйчүүдэд ихээр илэрнэ. Мөн цэвэршилтийн өмнөх үеийн эмэгтэйчүүдийн тачаал дийлдэхээ больдог.
Зургаа дахь домог. Эмэгтэй хүн секийн амьдарлаа аль болох хожуу эхлэх ёстой. Эс тэгвэл аарцаг савны төрөл бүрийн өвчин эмгэгтэй болно.
Европт 20 жилийн өмнө эмэгтэйчүүдийн бэлгийн амьдралд орох зохистой насыг 17-оос 18 гэж үздэг байсан. Бие физиологийн болон сэтгэл санааны хувьд ч бэлтгэгдсэн гэж үзэж байгаа хэрэг. Нийгэм хөгжихийн хирээр энэ нас буурсан. Өнөөдөр эмэгтэйчүүдийн эмч нарын хэлдэг нас бол 16-аас 17 юм. Хэрвээ энэ наснаас өмнө бэлгийн идэвхтэй амьдралд орох юм бол ялангуяа сэтгэл санааны хөгжилд нөлөө үзүүлэх магадлал өндөртэй. Тиймээс хэт их эрт орох юм бол эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж болно.
Долоо дахь домог: Эмэгтэй хүн бүр дур тавих ёстой.
Дур ханалт гэдэг нь эмэгтэйчүүдийн хувьд 100 хувь нэг утгаар ойлгох зүйл биш. Сэтгэл санааны хувьд аз жаргалтай байх, сэтгэл хангалуун үлдэх нь нэг төрлийн дур ханалт болдог гэдгийг санах хэрэгтэй. Гурван эмэгтэй тутмын нэг нь дур ханалтыг мэдэрч үзээгүйгээр амьдарлыг туулдаг. Тиймээс би дур хандаггүй, гаж хүн хэмээх сэтгэлээр унах хэрэггүй.