Монголын тайз дэлгэцийн сайхан бүсгүйчүүдийн нэг МУГЖ И.Одончимэг дөч гарсан насандаа үрийн зулай үнэрлэж хоёр дахь охиноо тэвэрсэн. Энэ хугацаанд нялх биетэй гавьяатыг хамтлагийнхан нь болоод үзэгчид ч санагалзаад байгаа. Харин одоогоор зээгээ бага охинтойгоо хамт шахуу өлгийдсөн Одноо, хоёр хүүхдээ бөөцийлөн нэлээд завгүй байгаа гэсэн. Ямартай ч насны зөрүүтэй гэрлэлтээсээ болж олны хараанаас мултардаггүй хосуудыг охиндоо орос нэр хайрласан тухай зарим нэг хүн ярьсан ч яг хэн гэж нэрийдсэн нь мөн л таамаг хэвээр байна. Харин тэвчээргүй фэнүүд нь аль хэдийнэ охиныг “Хэнзхэн” хэмээн нэрлэчихсэн гэнэ шүү.
А.Санчирмаа.Factnews.mn