Зарим эрүүл хүнсийг оройн хоолондоо оруулах гэхээр эхнэр нөхрийн аль нэг нь дургүйцэх тохиолдол бий. Тиймээс хосоороо идэж болохуйц, олон талын ашигтай эрүүл хүнсний жагсаалтыг хүргэж байна. Дараах хүнснүүд нь та хоёрыг зүрх судасны өвчин, багтраа, бэлгийн сулрал зэрэг бүх төрлийн өвчлөлүүдээс хамгаалах болно. Орой болгон нэг л хоол хийж иддэг байсан бол одоо жорондоо дараах бүтээгдэхүүнүүдээс оруулж гэр бүлээрээ эрүүлжээрэй.
1. Тослог загас
Эрүүл хүнсний хамгийн чухал зүйлийн нэг бол загас. Зүгээр ч нэг загас биш, та 2ийн хоолны орцонд тослог загас заавал байх шаардлагатай. Салмон бол та хоёрын оройн хоолны гайхалтай сонголт болох ба итгэмээргүй олон талын ач холбогдолтой. Та 2 нэг оройг загас гриллдэж юмуу шарж идээрэй. Эсвэл салатанд хольж идсэн ч гайхалтай нэмэлт болно.
2. Дүпү
Уураг нь хүний биед нэн хэрэгцээтэй бодис. Хэрэв чи уураг ихтэй мөртлөө калори, өөх тосны хэмжээ багатай, зүрхний үйл ажиллагаанд сайн хүнсийг хайдаг бол дүпүг зөвлөж байна. Кальци, натри, болон магниар баялаг витамин Н, фолатын хүчил ихээр агуулдаг дүпүг ямар ч хоолонд хольж хэрэглэж болохоороо онцлог.
3. Нэрс жимс
Жимс болгон л эрүүл мэндэд тустай. Энэ удаад Гоолингоо та 2-т нэрсийг санал болгож байна. Нэрс нь марганц ихтэй учир нүдний харааг сайжруулж хөгшрөлтийг удаашруулна. Хамтдаа залуугаараа удаан байна гэсэн үг. Мөн хоолойн үрэвсэл, ходоод гэдэсний үрэвсэлд эм болдог байна. Энэхүү жимс нь байгалийн цэвэр антибиотек учраас нянгийн эсрэг сайн үйлчилгээ үзүүлдэг байна.Дутагдалтай тал нь өтгөн хатаах гэмтэй учир хэрэглэхдээ хэмжээг нь зөв тохируулах нь зүйтэй.
4. Самар
Хушга болон бүйлс нь чи болон чиний хайртын идэх бас нэг чухал эрүүл мэндэд тустай бүтээгдэхүүн юм. Тэдгээр нь сайн чанарын хөнгөн зууш болдог учраас долоо хоногт нэг удаа хоолныхоо дессертээр оруулж өг. Эслэг, омега 3 тосны хүчил болон Е витамин ихээр агуулдаг. Эдгээрийг ямар ч нөхцөлд юутай ч хольж идэж болно. Самартай шинэ ногооны салат хайртад чинь таалагдах нь лавтай. /Жич: Нэмэлт мэдээлэл дуулгахад самар нь тархины тэжээл учраас, үүнд дуртай хүмүүс ихэвчлэн ухаантай, оюуны потенциал сайтай байдаг/
5. Бор будаа
Бүх төрлийн үр нь эрүүл мэндэд тустай үндсэн хүнс юм. Тэдгээрийн нэг нь бор будаа ба цагаан будаанаас хавьгүй илүү ашиг тустай. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулахаас авахуулаад та хоёрын биеийг хөнгөрүүлж, эрүүл байлгах болно. Мэднэ ээ, бор будаа чамд тийм ч романтик сонсогдохгүй байгаа байх. Гэхдээ тахианы цээж мах бор будаа хоёр сайхан зохицдог гэдгийг санаарай.
6. Өндөг
Өндөгийг олон зууны турш сэрэл өдөөгч хэмээн нэрийдэж ирсэн. Өндөг нь лютеиний эх булаг юм. Энэ бодис нь судасны бөглөрөлөөс хамгаалж, зүрхний шигдээс, даралт ихэсэхээс сэргийлдэг. Долоо хоногт нэг удаа өндөгтэй хоол хийж байгаарай.
7. Зөгийн бал
Зөгийн бал нь сексийн эрч хүчийг сэлбэх хамгийн сайн бүтээгдэхүүнд тооцогддог. Амралтын өдрийн өглөөг зөгийн балтай сүүгээр угтаж байвал та хоёр нас ахисны дараа ч бэлгийн хөрөлт явагдах нь багасна.
8. Хар шоколад
Энэ бол хамгийн романтик хүнснүүдийг нэг. Хар шоколадыг та 2 хэрэглэснээр сенсуйл мэдрэмж болон эрүүл мэндийг 2-ууланг нь авч чадна. Маш олон шоколад байдаг гэхдээ каконы орц нь багадаа л 70 хувьтайг нь хэрэглэх хэрэгтэй
9. Мөөг
Мөөгийг сексийн эрч хүч өсгөдөг гэдгийг хүн төрөлхтөн эртнээс мэддэг байжээ. Харин саяхан мөөгөнд дархлаа бэхжүүлэх онцгой чанар байгааг олж тогтоосон юм. Мөөг нь махтай адил цусны цагаан эсийг боловсруулж, бие махбодийг гадны нян вирустай тэмцэхэд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Долоо хоногт нэг удаа мөөгтэй хоол хийж идэж бай.
10. Улаан дарс
Энэ бол хоол биш. Гэхдээ та хоёрыг эрүүл мэндээ хамтдаа хамгаалж үлдэхэд хэрэгтэй зүйлийн нэг нь улаан дарс. Дарсанд катахин болон чухал флавнойдууд агуулагддаг. Энэ нь чиний болон хайртын чинь холестролын хэмжээг бууруулдаг. Мөн хажуугаар нь амжилттай өдрөө ч гэсэн тэмдэглээд аваарай.
11. Сармис
Энэ бол чамд төдийгүй хайртад чинь нэн тустай хүнс. Сармис нь бэлгийн чалхыг хадгалж, нойргүйдэх цусны даралт ихсэх өвчнийг анагааж, биед хуримтлагдсан өөх тосыг хайлуулахад ч нөлөөлдөг. Хэдий эвгүй үнэртэй ч гэсэн, болж өгвөл өдөр бүр хоолондоо хэрэглэж байхыг зөвлөе.
Үүнийг хамтрагчтайгаа хийвэл чиний сонголт бүр амжилт болно. Бие биеийгээ дэмжиж, мөн хамтдаа оройн хоолоо бэлдээд амьдралын шинэ стилийг бий болгоорой.