Ухаалаг гар утасны зах зээлд Apple, Samsung компаниуд ноёрхож байгаа энэ цаг үед Google компанийн удирдлагууд Apple, Samsung-ийн амжилтыг “Moto X” утсаараа өөрчилнө гэж найдаж байгаа гэнэ.
Google –ийн ерөнхийлөгч Эрик Шмит: “АНУ-д угсарсан, 200 ам.долларын үнэтэй, 4.7 инчийн AMOLED дэлгэцтэй, эзнийхээ дууг таньж, командыг биелүүлдэг” хэмээн яриад энэ онцлогоороо хэрэглэгчдийн санаа бодлыг өөрчилж, ашиг авчирна хэмээн үзэж байгаагаа ярьсан байна.
Уг утсыг ирэх 9-р сарын эхээр зах зээлд гаргахаар төлөвлөжээ.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ: WWW.MISS.MN