2023-01-30 15:40
Miss.mn
  • Эхлэл
  • Мэдээ
    • Нийгэм
    • Гадаад мэдээ
    • Улс төр
  • Видео мэдээ
  • Фото мэдээ
  • Урлаг
  • Спорт
  • Хүмүүс
    • СКАНДАЛ
    • Оддын амьдрал
    • Охид бүсгүйчүүд
    • Ярилцлага
  • Зөвлөгөө
    • Эрчүүд
    • Гоо сайхан
    • Эрүүл мэнд
    • Гэр бүл
    • Хоолны жор
    • Сэтгэлээ нээе
    • Хайр&секс
    • Хүүхэд
  • Загвар
  • Чөлөөт цаг
    • Домогт Хатад
    • Tехнологи
    • Зурхай
    • Сонжоо
    • Сонин хачин
    • Уран зохиол
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Miss.mn
Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
Нүүр Зөвлөгөө

“Харшлаа хавар эмчлээрэй”

munkhzul munkhzul
2013-08-15
0 0
0

-Эмч зөвлөж байна-

Нийслэлд хаа сайгүй ургадаг хогийн ургамлаас болж, олон хүн харшилтай болсоор байна.

Сүүлийн жилүүдэд дөнгөж төрсөн нярай хүртэл энэ өвчнөөр өвдөх болсон гэдгийг эмч нар хэлж байна. Тиймээс ургамлын тоосонцрын харшил ид эхэлж буй энэ үед Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Харшил судлалын тасгийн их эмч, клиникийн профессор Т. Рэгзэдмаатай уулзаж, дараах зөвлөгөөг авсан юм.

ХАРШЛЫН СОРИЛЫГ ХЭДИЙД ТАВИУЛАХ ВЭ?

Манайд сүүлийн таван жилийн хугацаанд харшилтай хүмүүсийн тоо эрс нэмэгджээ. Улсын клиникийн төв эмнэлгийн харшлын танхимд өдөрт 50-60 хүн ирж үзүүлж байна гэж Т.Рэгзэдмаа эмч яриагаа эхлэв. Харшил нь хүнс болон гоо сайхны бүтээгдэхүүн, угаалгын нунтаг зэргээс шалтгаалдаг хэдий ч сүүлийн үед ургамлын тоосонцрын харшил түгээмэл болж. Энэ нь ихэвчлэн хот, суурин газар ургадаг шарилж, халгай, согоо зэрэг ургамлын тоосонцортой холбоотой гэдгийг эмч, мэргэжилтнүүд хэлж байна.

“Нэгэнт харшилтай болсон бол харшлын сорил тавиулах хэрэгтэй. Энэ сорилоор юунаас болж, ямар бүтээгдэхүүнээс, мөн ямар ургамлаас болж харшилтай болсныг тогтоодог. Энэ нь урьдчилан сэргийлэх, эмчилгээ хийхэд илүү дөхөм болдог. Тиймээс дур мэдэн эмчилгээ хийх нь өвчнийг сэдрээх, эмчилгээг үр дүнгүй болгох сөрөг талтай” гэж эмч хэлсэн юм. Мөн харшлаа хөдлөөгүй үед сорил тавихад онош зөв тогтоогдохгүй гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байдаг. Тэгээд харшлаа хөдөлмөгц сорил тавиулахаар эмчид ханддаг.

Ургамлын харшилтай хүмүүст дээрх сорилыг есдүгээр сарын сүүлд хүртэл тавьдаггүй. Учир нь ургамлын тоосны дэгдэж дуусах үе нь есдүгээр сарын 20. Тиймээс сорилыг аравдугаар сараас дараа жилийн дөрөвдүгээр сар хүртэлх хугацаанд тавьдаг гэсэн юм.

ХАМАР БИТҮҮРЧ, ХООЛОЙ ЗАГАТНАВАЛ ХАРШЛЫН ЭМЧИД ХАНДААРАЙ

Хүмүүс харшлыг ханиадтай андуурах нь цөөнгүй байдаг. Тиймээс нүд улайх, нулимс гарах, хамар битүүрэх, нус гоожих, хоолой загатнах үед олон төрлийн антибиотик уух, чих хамар хоолойн эмчид үзүүлэх зэргээр цаг алддаг гэж байв. Хэрэв танд дээрх шинж тэмдэг ажиглагдвал яаралтай харшлын эмчид хандаарай.

ЭНЭ ӨВЧИН УДАМШДАГ, ГЭХДЭЭ…

Зуны цагт, зугаалах, хөдөө явж амрах хүслийг чинь хясаад байгаа энэ өвчин бас удамшдаг гэнэ. Тодруулбал, “Эцэг, эх нь хоёулаа ямар нэг харшлын өвчтэй бол хүүхдэд 70-80 хувь нь удамшдаг. Харин хэн нэг нь харшлын өвчтэй байвал 50 хувь нь удамшдаг. Гэхдээ аав нь ургамлын харшилтай бол хүүхэд нь мөн л тийм ургамлын харшилтай болно гэж бодож болохгүй. Учир нь харшлын өвчин тэр чигээрээ удамшдаггүй. Харин ямар нэг зүйлд мэдрэг шинж чанар нь удамшдаг гэсэн үг. Тиймээс эцэг, эхчүүд өөрсдөө харшилтай бол хүүхдээ энэ өвчнөөс сэргийлэх хэрэгтэй” гэв.

ХҮҮХДЭЭ ӨВС, НОГОО ИХТЭЙ ГАЗАР БИТГИЙ ТОГЛУУЛ

Хэрэв та өөрөө эсвэл эхнэр, нөхөр тань харшилтай бол хүүхдээ ийм өвчтэй болохоос нь сэргийлэх хэрэгтэй гэдгийг дээр хэлсэн. “Зуны улиралд хүүхдээ өвс, ногоо ихтэй газар аль болох удаан тоглуулахгүй байх нь чухал. Мөн цэвэр агаарт байлгах зорилгоор гадаа унтуулах хэрэггүй. Энэ нь харшилтай болох эх үүсвэрийг бүрдүүлдэг” гэж Т.Рэгзэдмаа эмч ярьж байна. Мөн бага насныхан цэцэг түүж үнэрлэх дуртай байдаг.

Энэ нь хүүхдийг бас харшилтай болгодог аж. Тиймээс айл, гэрийн эзэгтэй нар гэртээ харшил сэдрээгч зүйл байлгахаас аль болох татгалзаарай. Тухайлбал, амьтан тэжээх, цэцэг тарих, их хэмжээгээр арц, хүч уугиулах, бага насны хүүхдийн хажууд тамхи татах зэргийг цээрлэх хэрэгтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл, харшилгүй, цэвэр цэмцгэр орчныг бүрдүүлэх нь. Харшил хүндрэхээрээ гуурсан хоолойн багтраа болдог. Үүнээс болж тухайн хүн хөдөлмөрийн чадваргүй болдог. Тиймээс өвчнөө хүндрүүлэхгүй байх, үүний төлөө орчноо цэвэр байлгах хэрэгтэй гэсэн юм.

ХАРШИЛ ХӨДӨЛСӨН ҮЕД ЯАХ ВЭ?

“Харшил хөдлөөд…” гэсэн хүмүүс хаа сайгүй таарч байна. Тэгвэл та дараах зөвлөгөөг дагаарай. “Ургамлын харшил хөдөлсөн үед шинж тэмдгийн эмчилгээ хийх мөн эм уух, нүд болон хамрын дусаагуур хэрэглэх нь тохиромжтой гэнэ. Харшлын улирал дуустал өөр аргаар эмчилж болохгүй” гэж Т.Рэгзэдмаа эмч зөвлөж байна. Учир нь, агаарт ургамлын тоос ид тархах үе нь долдугаар сарын 10-аас есдүгээр сарын 20 байдаг. Энэ хугацаанд шарилж буюу зэрлэг, хогийн ургамлын тоосны хэмжээ ихэсдэг учраас олон хүний харшил наадмаас хойш хөдөлдөг байна.

ЭМЧИЛГЭЭГЭЭ ХАВАР ХИЙЛГЭЭРЭЙ

Хүмүүс харшлыг аль ч улиралд эмчилж болдог гэж ойлгодог. Гэтэл эмч нар үүнийг үгүйсгэж байна. Харшлын эмчилгээг хавар, тэр дундаа дөрөвдүгээр сарын 10-наас эхлэн хийлгэх нь тохиромжтой гэнэ. Урьдчилан сэргийлэх, улирал угтсан эмчилгээг хийлгэсэн хүмүүсийн харшил зуны улиралд харьцангуй хөнгөн хөдөлдөг.

Тиймээс жил бүр ийм төрлийн эмчилгээг тогтмол хийлгэх хэрэгтэй гэсэн юм. Ингэснээр дархлаа аажмаар тогтдог аж. Үүнийг эмч нар дархлаа зүгшрүүлэх эмчилгээ хэмээн нэрлэж байна. Хаврын улиралд яг ямар төрлийн эмчилгээг голчлон хийдэг талаар асуухад “Харшилтай ургамлаар нь бэлдмэл хийж түүнийгээ хамарт нь шүрших байдлаар эмчилдэг.

Энэ нь илүү үр дүнтэй. Дархлаа суларч, ядаргаанд орсноос болж харшлын өвчин үүсдэггүй. Харин эсрэгээрээ дархлааны систем илүү их гажуудалд орсон учраас харшилтай буюу мэдрэг болдог” гэв.

С.Гэрэлтуяа, О.Зул-Эрдэнэ

ЭХ СУРВАЛЖ: ЗУУНЫ МЭДЭЭ

айфон 6 чехлыbusty independent escorts dubaiмгновенный займ на банковскую карту сбербанкапроверить индексациюлечение хламидиоза отзывы

redtube

hd porn

bokep

indo bokep

daily hd porn

porno
pornici
xxx video
ShareTweet
munkhzul

munkhzul

Холбоотой нийтлэл

Нүүрний арьсыг чангалах 4 дасгал
Гоо сайхан

Нүүрний арьсыг чангалах 4 дасгал

munkhzul
2023-01-24
“Би”-гээр өвчлөхийн буруу жишиг
Зөвлөгөө

“Би”-гээр өвчлөхийн буруу жишиг

munkhzul
2023-01-24
Eclinic платформ SocialPay-д холбогдлоо
Мэдээ

Eclinic платформ SocialPay-д холбогдлоо

munkhzul
2023-01-23
Хумсны будаг хатаадаг гэрэл арьсны ДНХ-г гэмтээдгийг эрдэмтэд тогтоожээ
Зөвлөгөө

Хумсны будаг хатаадаг гэрэл арьсны ДНХ-г гэмтээдгийг эрдэмтэд тогтоожээ

munkhzul
2023-01-23
Өрөөний агаарыг цэвэршүүлэхэд тустай зургаан ургамал
Зөвлөгөө

Өрөөний агаарыг цэвэршүүлэхэд тустай зургаан ургамал

nomun
2023-01-23

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

Их уншсан

  • Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    Тааламжтай өнгөрүүлсэн зуны амралт (эротик өгүүллэг)

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Нууцын нууц ба миний хайрт хадам дүү Эротик өгүүллэг

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг: Машинд xийсэн галзуу секс +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эротик өгүүллэг +18

    0 shares
    Share 0 Tweet 0
  • Эрэгтэй хүний үрийн сувгийг боох

    0 shares
    Share 0 Tweet 0
Испанийн хөтлөгч J-Hope-ийг арьс өнгөөр нь доромжилж олны дургүйцлийг хүргэв
Гадаад мэдээ

Испанийн хөтлөгч J-Hope-ийг арьс өнгөөр нь доромжилж олны дургүйцлийг хүргэв

munkhzul
2023-01-30
0

БНСУ-ын алдарт BTS хамтлаг 2013 онд дебют хийсэн цагаасаа хойш улсдаа төдийгүй дэлхийд нэр хүндтэй болж, өөрсдийн нөлөөгөө үзүүлсээр буй....

Цааш унших
Монгол охин “Эх дэлхийн мандаж буй од”-оор тодорчээ

Монгол охин “Эх дэлхийн мандаж буй од”-оор тодорчээ

2023-01-30
“Улны сайд” МАН-ын эмэгтэйчүүдийг тэргүүлэхээр зүтгэж байна

“Улны сайд” МАН-ын эмэгтэйчүүдийг тэргүүлэхээр зүтгэж байна

2023-01-30
Дуучин Марк Антони 30 насаар дүү бүсгүйтэй ДӨРӨВ ДЭХ хуримаа хийлээ

Дуучин Марк Антони 30 насаар дүү бүсгүйтэй ДӨРӨВ ДЭХ хуримаа хийлээ

2023-01-30
Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

Төрөлхийн авьяас, гайхалтай хичээл зүтгэлийнхээ ачаар дэлхийд танигдаж буй Димаш Кудайберген

2023-01-30

Санал болгож байна

Зөөлөн бай
Уран зохиол

Зөөлөн бай

2012-09-14
ОУ-ын балетын тэмцээнээс О.МӨНХЖИН алтан медаль хүртлээ
Урлаг

ОУ-ын балетын тэмцээнээс О.МӨНХЖИН алтан медаль хүртлээ

2022-08-02
Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 08/
Зурхай

Өнөөдрийн зурхай /2013 оны 10-р сарын 11/

2013-10-11
Усны гүнж Укагийн бүсгүйчүүддээ барих бэлэг
Хүмүүс

Усны гүнж Укагийн бүсгүйчүүддээ барих бэлэг

2015-07-31
Эцэг эхчүүд хүүхдээ хэр сонсдог вэ?

Эцэг эхчүүд хүүхдээ хэр сонсдог вэ?

2016-12-15
Улс төр

УИХ-ын гишүүн Г.Уянга “Бүрд” плазагийн түрээслэгчидтэй уулзав

2013-01-24
Miss.mn

Мэдээлэл хуулбарлах хориотой. © 2011-2022 Miss.mn - Монголын эмэгтэйчүүдийн портал сайт.

  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Биднийг дагаарай

Үр дүн олдсонгүй
Бүх үр дүнг үзэх
  • Нүүр
  • Сурталчилгаа байршуулах
  • Холбоо барих
  • Шинэ мэдээ

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In