Эрт үеэс эмэгтэйчүүд элдэв үнэртэн, тос хэрэглэж ирсэн. Хүний төв мэдрэлийн системд үнэр гайхамшигтай үйлчилдэг. Үнэр бүрийн үндсэнд эфирийн тосыг цэцэг ургамал, мод, бутнаас хүртэл гаргаж авдаг. Тиймээс тос нь гайхамшигт үнэрийг ялгаруулах чадвартай болно.
Хэрхэн хэрэглэх вэ Эфирийн тостой ванндаа хөөсрүүлэгч эсвэл энгийн давс хийгээд хэдэн дусал тос хийх. Ваннд 10 минут орчим хэвтээд биеэ арчилгүй дээрээс нь дулаан халат нөмөрч 20-иод минут хэвтэж амарна. Мөн тосыг арьсандаа түрхэж болно.
Тос бүр өөрийн онцлог үнэртэй байдаг.
Жүржийн Өөрийн хүчинд итгэх, өөдрөг үзлийг бий болгоход нөлөөлдөг. Хавь орчинд болж байгаа бүх эерэг зүйлийг татах чадвартай.
Лиш цэцэг Хүмүүсийн атаа хорслоос хамгаалахад тустай. Энэ тос нь өвчний дараа тэнхрэхэд тустай.
Агар мод Энергийн хүч, хамгаалалт өгдөг. Орчин тойрны.сөрөг нөлөөнөөс энергийн бүрхэвчээр хамгаална.
Хан боргоцойн Хүрээлж буй хүмүүсийн зан харьцаа, үйлдлийн шалтгааныг мэдрэх гайхамшигтай боломжийг танд олгоно. Ингэснээр та дайсан нөхрөө ялгаж таних болно.
Нимбэг Шинэ нөхцөл байдалд хурдан дасах, амьдралд идэвхтэй хандахад тустай. Нүүрэмгий илэн далангуй байхад нөлөөлнө.
Мандарин буюу бэрсүүд жүржСэтгэл санааг тайван, тогтвортой байхад үйлчилнэ.
Арц Хүмүүсийн худал хуурмаг зан чанарыг илрүүлэхэд нөлөөтэй. Хүнд нөхцөл байдлаас гарахад тань арц туслана. Хамба шарилж – Өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, хүндрэл бэрхшээлээс хөнгөхөн гарахад нөлөөлдөг.
Нарс Шинэ энергийн урсгалыг эрчимжүүлж, хамгаалах бүрхүүл (аурыг) цэвэрлэж, эмоцийн стрессийн дараа хүчээ сэргээхэд тустай.