Эрүүл хувцаслалтын талаархи асуудлыг эрхэлдэг эмч мэргэжилтнүүд энгийн хөхний даруулгыг буруу сонгож, байнга өмсвөл эрүүл мэндэд хэзээ ч засаршгүй хор учруулдаг хэмээн мэдэгдэж байна. Орчин үеийн стандартад нийцээгүй хөхний даруулга эрүүл мэндэд хортой төдийгүй нурууны хэлбэр гажих зэрэг таагүй үр дагавар авчирдаг гэнэ. Эрдэмтэд хөхний даруулгыг сонгохдоо хэд хэдэн энгийн дүрмийг баримтлах ёстой гэж зөвлөж байна.
Нэгдүгээрт хөхний даруулга аяга болон бусад хэсгээрээ танд яг таарч байх ёстой.
Хоёрдугаарт хөхний даруулгыг агаар сайн нэвтрүүлдэг материалаар хийсэн байх бөгөөд өдрийн турш хийх ажил төрөлд зохицох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл та өглөөний гүйлтэндээ гарах гэж байгаа бол нэг төрлийнхийг, үдэш ресторан, хүлээн авалтад орох гэж байгаа бол өөр төрлийн хөхний даруулгыг сонгох хэрэгтэй гэнэ.