2004 онд эмэгтэйчүүд ямар өвчинд хамгийн их нэрвэгдсэн бэ? гэсэн асуултаар 2004 оны эмэгтэйчүүдэд нэрвэгдсэн өвчинд судлагаа хийсний дүнд савны хүзүүний үрэвсэл, жирэмслэхгүй төрөхгүй болон савны булчингар нь эмэгтэйчүүдийг хамгийн их шаналгаж байгаа өвчин юм байна.
Савны хүзүүний үрэвсэл үтрээний үрэвслээс их байна. 2004 онд савны хүзүүний үрэвсэл, савны хүзүүний ялзралтай өвчтний тоо үтрээний үрэвсэлтэй өвчтнөөс 36 хувь илүү байсан бөгөөд ялангуяа хүүхэд төрүүлсэн буюу ураг унагасан эмэгтэйчүүд нэн их байдаг гэдгийг клиникийн материал харуулсан байна.
Мэрэгжилтнүүдийн танилцуулснаар, савны хүзүүний үрэвсэлтэй хүн үтрээний үрэвсэлтэй хүнээс их байгаа нь эмэгтэйчүүдийн танилттай холбоотой. Цөөн тооны савны хүзүүний үрэвсэл, савны хүзүүний ялзрал нь савны хүзүүний хорт хавдар болдог болохоор эмэгтэйчүүд савны хүзүүний үрэвсэлтэй болсноо мэдмэгц бараг цөмөөрөө эмчлүүлдэг. Харин үтрээний үрэвслийг анхаарах хэмжээ нь бага бөгөөд олонхи эмэгтэйчүүд гэрлэсэн хүн бүхэн үтрээний үрэвсэлтэй, энэ бол маш хэвийн үзэгдэл гэж үздэг байна.
Жирэмслэхгүй үржихгүй байгаа нь юунаас шалтгаалж байгаа вэ. Ноднин, жирэмслэхгүй үржихгүй өвчнөөр эмчлүүлэгсдийн тоо олширсон нь голдуу өндөг дамжуулах гуурс бөглөрсөн ба эрэгтэйн үрийн шингэний чанар муудсан асуудлаас шалтгаалж байгаа бөгөөд сүүлийнхэн хүчин зүйл нь түрүүчийнхээсээ их байна. Жирэмслэхгүй, үржихгүй байгаа шалтгаанд эмэгтэйн өндөг дамжуулах гуурс бөглөрсөн нь 46 хувь, эрэгтэйн үрийн шингэний чанар муудсан асуудлаас болсон нь 57 хувийг эзэлж байгааг клиникийн материал харуулж байна.
Мэргэжилтнүүдийн тайлбарласнаар, өндөг дамжуулах гуурс нь маш нарийхан, нүдэнд үзэгдэхгүй, иймээс маш амархан бөглөрч, өндөг болон үрийн шингэн нэвтэрч чадахгүй болж, жирэмслэхгүй болгодог. Гэхдээ өндөг дамжуулах гуурсийг бөглөрөхөд хүргэдэг шалтгаан маш олон байдаг. Тухайлбал эмэгтэйн тасгийн өвчин, сүрьеэ, эмэгтэйн тасгийн мэс засын яр, төрөлхийн бойжилт тааруу зэргээс шалтгаалдаг. Эдгээр шалтгааны дотор, клиникт байнга тохиолддог нь эмэгтэйн тасгийн өвчин эмгэг болно. Харин сүүлийн жилүүдэд, эрэгтэйчүүдийн үрийн шингэний чанар нь эрс буурч байна. Эрэгтэйчүүдийн ажлын дарамт их, үдшийн амьдралын давтамж нь хэт их, бас үргэлж үүрэн телефон, агаар тохируулагч, компьютер, лазерын гэрэл зургийн тоног төхөөрөмж зэрэг электрон бүтээгэдхүүнтэй байнга ойртдог, эдгээр нь цөм эрэгтэйчүүдийн төмсний үрийн шингэн үүсэх эсийг хэвийн биш болгодог. Үүнээс гадна, хүчилтөрөгчийн бааранд суух, саунд орох заншил нь ч үрийн тоо ширхэгийг бууруулдаг байна.
70 хувийн эмэгтэйчүүд савны бунчингарыг тоохгүй. Одоогоор савны булчингар нь “эмэгтэйн тасгийн нэг номерын хавдар” хэмээгдэж, эмэгтэйн үржлийн системийн байнга тохиолддог хавдар болсон бөгөөд залуужих хандлага илэрч байна. Ноднин Шанхайн Рэнь-Ай эмнэлэгт эмчлүүлсэн өвчтний дотор, 70-аас доошгүй хувийн өвчтний заримынхан булчингарын диаметр нь 6 см-ээс хэтэрсэн, заримынхан булчинтгарын тоо нь 3-аас хэтэрсэн байлаа.
Савны булчинтгарын олонхи нь өвчний илрэлгүй бөгөөд үзлэг хийхээр дамжуулж оношлодог. Харин эмэгтэйчүүд эрүүл мэндийн үзлэгийг чухалчлахгүй, ер нь булчингараас болж сарын тэмдэг тасрахгүй, сарын тэмдэг тэгшгүй болох, үелэл нь богиносох, эсэхүүл булчингар нь давсгийг нь дарж шээх удаа олшрох, шээж гарахгүй болох, шээж дуусахгүй зэрэг байдал гарч өдөр тутмын амьдралыг нь ноцтой нөлөөлөх үед эмчлүүлдэг. Иймд ердийн цагт эрүүл мэндийн үзлэг хийлгэх нь маш чухал байна. Үүнээс гадна, булчингар нь 3 см-ээс бага байх үед эмчлүүлэх хэрэггүй, зөвхөн нарийн хянан ажиглаж, эмнэлэгт тогтмол үзлэг хийлгэх шаардлагатай. Цөөн бус эмэгтэйчүүд мөнгөө хэмнэхийн тулд эм авч уух буюу албаны бус эмнэлэгт эмчлүүлэх нь мөнгө төгрөгөө үрэх мөртлөө өвчнөө үзүүлэхээ хойшлуулж байдаг болно. Бие махбод бол нэгдүгээр том эд баялаг болохоор эмэгтэй найз нар болгоомжтой хандаарай.