Орц:
-Сонгино 1 ш
-Гүйлс 500 гр
-Тахианы мах
-Ургамлын тос 6 хоолны халбага
-Дээд гурил 2 шилэн аяга
-Давс, бусад амтлагч, сахарын нунтаг
Хийх арга:
Сонгиноо жижиглэн дөрвөлжин хэрчинэ. Гүйлсээ угаагаад ясыг нь авна. Тахиагаа 4 хуваана. Хуваасан хэсгээ ургамлын тосонд шаргал болтол нь шарна. Дараа нь наг халбага тосон дээр гурил, бага зэрэг буцалсан ус хийж өтгөртөл нь хутгаж сүмс гаргаж авна. Хэрчсэн сонгиноо зөөлөн гал дээр шарж болгоно. Үүний дараа хэсэглэсэн тахианы махан дээрээ сүмсээ бас гүйлсээ нэмж давс бусад амтлагчаа хийнэ. Тахиагаа зөөлөн гал дээр дахин 20-30 минут жигнэж болгоно. Ийм тахиаг цагаан будаа төмсний нухаш, ногоон байцааны салатаар хачирлаж идвэл бүр ч амттай.