Бүсгүй таны нөхөр, үерхдэг залуу тань заримдаа танд төдий л хайртай бус юм шиг санагддаг уу? Хэрэв энэ тухай мэдье гэвэл Германы сэтгэлзүйчийн боловсруулсан сорил туслана.
* Нөхөр тань гэнэтхэн танд анхаарал халамж тавиад эхэлбэл та гайхах уу?
* Таны сэтгэл хямарч, шаналж явааг нөхөр тань мэддэг үү?
* Таны сэтгэлийг засахын тулд өдөр ажил дээрээсээ утасддаг уу?
* Ямар ч шалтаг гараагүй байхад нөхөр чинь таныг байн байн тэвэрдэг үү?
* Нөхөр чинь энгэр зөрүүлэхийг хүсчээ. Харин та хүссэнгүй. Тэр таны байдлыг ойлгож чадах уу?
Дээрх асуултад эерэг хариулбал та санаа зовсны хэрэггүй. Нөхөр чинь үнэхээр танд хайртай юм байна.