Бид арилжааны төлөвлөгөө гаргах гайхамшигт ажиллагааны хамгийн сүүлчийн даваан дээр ирээд байна. Өөрийн онцлог шинжийг бүрэн тусгасан арилжааны төлөвлөгөө танд ашигтай үр дүн авчрах нь гарцаагүй. Гэхдээ яг одоо таны төлөвлөгөөг тийм биш гэдэгт итгэлтэй байна. Та нүдээ бүрэлзтэл график ширтэж, толгойгоо гашилтал ажиллуулан гаргасан төлөвлөгөө тань хэд хэд дараалан алдагдал авчрахад юу бодохыг чинь ч гадарлаж байна. Та тийм үетэй тулгарна гэдэгт ч мөн итгэлтэй байна. Яг энэ үед та төлөвлөгөөгөө сайжруулах ёстой юм. Ашигтай ажиллаж байсан ч уг ашгийг тогтмол байлгахад бас сайжруулалт хэрэгтэй байж болно. Тэгэхээр арилжааны төлөвлөгөөний хамгийн чухал зүйл нь сайжруулалт болж таарах нь ээ. Тэгвэл үүнд зориулсан шатахуун мэт зүйлийн тухай ярих гэж байна.
1. ЗОРИЛГО БОЛОН ТА
2. АРИЛЖААНЫ СТРАТЕГИ
3. ЭРСДЛИЙН УДИРДЛАГА
4. ТЭМДЭГЛЭЛ
4. ТЭМДЭГЛЭЛ
ТЭМДЭГЛЭЛ ГЭЖ ЮУ ВЭ?
Ямар нэг зорилго уруу чиглэсэн бүх зүйлд тэмдэглэл том хэрэг болдог. Эрдэмтэд эрдмийн ажлаа тэмдэглэдэг. Тамирчид бэлтгэлийн ажилтаа мөн нарийн тэмдэглэдэг байна. Компаниуд санхүүгийн тайлан гаргадаг нь ямар учиртай юм болоо? Монголын хамгийн олон ажилчидтай байгууллагууд нэг болох Улаанбаатар төмөр зам үйл ажиллагаагаа тэмдэглэхгүй ажиллаж байна гээд төсөөлдөө. Зөрлөг бүр дээрх ажилчдын цалингаас авхуулаад ачааны галт тэрэгнүүдийн хэмжээ хүртэлх олон мянган ажлыг тэмдэглэхгүй бол юу болох вэ? Компаниуд тайлангаа гаргаж түүн дээр дүгнэлт хийдэг ашиг буурсан бол яагаад тэгэв гэдгийг үүнээс л олж хардаг. Тэгээд ашигтай ажиллахын тулд яах ёстойг шийднэ. Арилжааны хувьд ч яг адил. Тухай нэг арилжааг хийхдээ яг юунаас дөрөө авсан бэ? Тэгээд яагаад уг арилжааг хаасан бэ гэдэг тань маш чухал бөгөөд энэ эрднийн чухал мэдээлэл маань брокеруудын гаргаж өгдөг арилжааны хуулганд сүүдэр нь ч байдаггүй. Тэр хуулга бол зүгээр л дансны өөрчлөлтийн тоон хувилбар бөгөөд өөр юунд ч тус болохгүй.
Арилжааны тэмдэглэл нь арилжаа хийхээс өмнөх, хийж байх үеийн, мөн хаасны дараах таны сэтгэл зүйн байдлыг тусгах ёстой.
Таны арилжааны систем нэгэн хосмог дээр худалдан авах дохио заалаа. Та дуугүй дохиогоо дагах ёстой ч таны сэтгэл нэг ормооргүй санагдааж байжээ. Учир нь Япончууд интервенц хийж магадгүй болохоор тэр. За дүүрсэн хэрэг би төлөвлөгөөгөө дагах ёстой юм чинь урт захиалга нээлээ. Нээнгүүт ханш таны эсрэг эргэж -10 пип явах нь тэр. Та дотроо: “Тээр мэдээд байсымаа, ордгүй л байж, одоохон хаах минь”. Хаах товч дарлаа ТАС. Ёох арай гэж бага зээр нь саллаа. Гэтэл таныг хаангуут ханш таны арилжаа хийсэн тал уруу явж өгөв. Бүр +100 пип… та ийм үетэй тулгарч л байсан биз дээ. “Арилжааны төлөвлөгөөгөө дагахыг алдах юм бол та аль хэдийн алдахаар төлөвлөсөн гэсэн үг” гэдгийг дахин сануулъя. Одоо та дээрх сэтгэл хөдлөлийн тухайгаа тэмдэглэлдээ бичих юм бол дараа нь дахин тийм үед энэ алдаагаа давтахгүй ч юм билүү. Энэ тухай бүх зүйлийг АРИЛЖААНЫ ТЭМДЭГЛЭЛ гэх бөгөөд таны САЙЖРУУЛАЛТЫН процессын гол туслагч чинь байх болно. Хамгийн агуу арилжаачид хүртэл одоо ч тэмдэглэл хөдөлдөг гэх юм билээ. Тунгаагаад үздээ.
/үргэлжлэл бий…/
Мэргэн
бамперы на айфон 4hot collection dubai escortsвозьму деньги в долг краснодарпроверить тиц яндекс