Үс нь хүний гоо үзэмжийн төгс төгөлдөрийг бүтээхэд чухал үүрэгтэй хэдий ч эхлээд бие организмын ерөнхий байдлыг илэрхийлж байдаг. Хүний үс цаг агаарын таагүй байдал, сэтгэл санааны стресст маш мэдрэмтгий бөгөөд үс өнгөө алдаж, унаж эхлэх нь бодисын солилцооны өөрчлөлтийн илэрхийлэл юм. Үсээ нөхөн төлжүүлж, байгалийн хүчийг нь сэргээхийн тулд аминдэмээр баялаг хүнс хэрэглэн, тэжээллэг бодис, С, А, РР аминдэмүүдээр хангагч цусны судсыг бэхжүүлэх шаардлагатай. Үсийг бэхжүүлэгч хамгийн чухал зүйл бол овъёос бөгөөд “Гоо сайхны каш” ч гэж заримдаа нэрлэдэг. Овъёосны буурцганд аминдэмүүдээс гадна фолийн ба никотины хүчил, кальций, төмөр агуулагддаг ба өөрөө эрдэс, хүнд металлын давснуудыг шингээх чадвартай тул бие организмаас хар тугалгыг гадагшлуулах чухал үүрэгтэй. Овъёос нь бидний гэдсэнд хуримтлагдсан хорт бодисуудыг зөвхөн механик аргаар шимэгдүүлээд зогсохгүй олон жилийн турш нөөцлөгдөж байсан хог, шаарыг зөөлөн эдүүдийн гүнээс гаргаж ирдэг байна. Түүнчлэн бидний үсийг торгомсог, эрүүл гялалзсан болгох үйлчилгээтэй.