Орц: (8 порц)
Зуурмагт: дрож 25 гр, гурил 250 гр, оливын тос 2х/х, давс.
Шанзанд: Улаан лооль 700 гр
сонгино 1 ш,
сармис 1 хумс,
ургамлын тос 2х/х,
томатны паст 1 х/х,
хатаасан душица 1/2 ц/х давс,
нунтаг хар перец,
бяслаг (моцарелла) 300 гр базилик.
Хийх арга: Дрожийг 125 мл бүлээн усанд уусгаж хутгаад 15 минут тавина. Дараа нь гурил, оливын тос, 1/2 ц/х давс нэмж зуурна. Зуурмагийг алчуураар бүтээж дулаан газар 40-50 минут тавьж хөөлгөнө.
4 ш лоолийг үлдээж, бусдыг нь буцалж буй санд хийж 30 секунд болгоод шүүн авч хальслаад жижиглэн хэрчинэ сонгино, сармисыг хальслаад жижиглэн хэрчиж, 1 х/х оливын тосонд хуурна. Дээр нь улаан лооль, томатны паст нэмж 15 минут жигнэнэ. Давс, перец, душицагаар амталж хутгана. Үлдээсэн улаан лоолийг угааж цагариг хэлбэртэй хэрчинэ. Бяслагийг нимгэн хавтгай хэрчинэ.
Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаана. Зуурмагийг хөнгөхөн нухаад, 24 см-ийн диаметртэй элдэж, тосолсон тэвшинд тавиад, дээр бэлтгэсэн томатны сүмсийг битүү түрхэж өгнө. Дээгүүр нь хэрчсэн лооль, бяслагийг тараан тавьж, базилик, 1 х/х оливын тос цацаж өгөөд, шарах шүүгээнд 20-25 минут жигнэнэ