Хvний биеийн халууны тогтмол байдлыг нойр, сэтгэл хєдлєл, хоол идэх, юм уух зэргийг зохицуулдаг мэдрэлийн эд эс давхар хариуцдаг аж. Хvний биеийн халуун єглєє зургаан цагийн орчим хамгийн бага /35.50/ байснаа єдєр тийш єссєєр оройн зургаан цагийн vед хамгийн их /37.20/ болж шєнє буурсаар єглєєний хэмд ойртоно. Гэхдээ єдрийн туршид янз бvрийн шалтгааны нєлєєгєєр хэлбэлзэж болно. Жишээ нь, хоол идэх vед 0.5-1 хэм хvртэл нэмэгдэнэ. Мєн саун халуун усанд орох, халуун бvгчим газарт ажиллах, спорт биеийн тамираар хичээллэх vед дээрхийн адил нэмэгдэнэ. Тvvнчлэн vр тогтох боломжтой болоход эмэгтэйчvvдийн биеийн халуун 0.5-1 хэмээр нэмэгдэж сарын тэмдэг ирэх хvртэл vргэлжилнэ. Хvний биеийн халуун нас, хvйстэй холбоотой.
Охид 13-14, хєвгvvд 18 нас хvрч байж биеийн халуун нь сая тогтворждог. Ер нь эрэгтэйчvvд эмэгтэйчvvдээс хагас хэм /0.50/-ээр “хvйтэн” байдаг. Харин хvний биеийн дотор халуун 35 хэмээс доош буувал аюулын дохио анивчиж эхэллээ гэсэн vг. Хvний биеийн дотоод халуун ийн буурах нь амь насанд аюултай гэж анагаах ухаан vздэг.
Биеийн халуун 32.2 хэм хvртэл буурахад хvн хєдєлгєєнгvй байдалд орж, 29.5 хэмд ухаан алдаж, 26.5 хэмээс доошилбол мєнх бусыг vзvvлнэ. Гэвч 16.6 хэмээс эргэн амь орж амьдарсан тохиолдол байдаг гэнэ. Эсрэгээр буюу биеийн халуун нэмэгдэх нь халдвар, хавдар, харшил, vрэвсэл, vхжил гэх мэтийн эмгэгшил, євчлєлийн vед илэрнэ. Ер нь биеийн халуун нэмэгдэж халуурах нь хамгаалах урвалын шинжтэй байдаг. Тиймээс тэмбvv яр, заг хvйтэн зэрэг бэлгийн замын халдварт євчнийг болон vе мєчний архаг vрэвслийг єндєр хэмээр буюу биеийн халууныг нэмэгдvvлэх зарчмаар эмчилдэг ажээ.
Үнэн сонин
дугаар 078/