Хараа зvйн vйлчилгээ vзvvлж буй газруудыг манай иргэд нvдний шилний газар гэдгээр нь илvv ойлгодог. Хараа зvйн vйлчилгээ гэдэг нь нvдний гэрэл хугалах тогтолцооны гажгийг гэрлийн тусгалын чиглэлийг єєрчилдег хэрэгсэлvvд болох нvдний шил болон контакт линзээр засан зохицуулах vйлчилгээг хэлнэ. Хараа зvйн vйлчилгээ vзvvлж байгаа газрууд нь гурван ангилалд багтдаг.
Vvнд:
1. Хараа зvйн анхан шатны vйлчилгээ vзvvлдэг газрууд. Энд зєвхєн оптотехникч /нvдний шилний техникч/ мэргэжлийн гэрчилгээтэй хvн ажиллах бєгєєд нvдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зvйч/-ийн бичсэн журмын дагуу нvдний шил угсарч, тохируулах vйлчилгээг л vзvvлнэ.
2. Хараа зvйн оношилгоо, vйлчилгээ vзvvлдэг газрууд. Энд нvдний эмч эсвэл оптометрист мэргэжлийн хvн ажиллана. Мєн оптотехникч ажиллана. Энэ газар нvдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зvйч/-ийн бичсэн жорын дагуу нvдний шил угсарч, тохируулах vйлчилгээг vзvvлэхээс гадна хараа шалгаж, шил тааруулах vйлчилгээ хийгдэнэ.
3. Хараа зvйн цогц vйлчилгээ vзvvлдэг газрууд. Энд контакт линз тааруулах чиглэлээр мэргэшсэн нvдний эмч эсвэл оптометрист ажиллана. Мєн оптотехникч ажиллана. Энэ газар хараа шалгаж, нvдний эмч, оптометрист /мэргэжлийн хараа зvйч/-ийн бичсэн жорын дагуу нvдний шил угсарч, тохируулах мєн контакт линз тааруулах vйлчилгээг vзvvлнэ.
Дээрх газрууд нь мэргэжлийн байгууллагын дvгнэлт, vйлчилж байгаа эмч, мэргэжилтний тухай мэдээлэл, тэдний ажиллах цагийн хуваарийг тодорхой бичиж, vйлчлvvлэгчийн нvдэнд ил харагдахуйц газар байрлуулсан байх журамтай. Иймд иргэд та бvхэн vйлчлvvлж буй газрынхаа талаарх мэдээллийгтухайн газраас бvрэн авсаны дараа сонголтоо зєв хийж, vйлчлvvлээрэй.
Харааны шилийг урьдчилан бэлэн болгож, угсарсан байдлаар зарахыг хориглох ба хараа зvйн оношилгоо, vйлчилгээний газарт зєвхєн ойрын харааны шилийг нvдний шилний жорыг vндэслэн олгодог. Иймд хараа зvйн оншилгоо, vйлчилгээ явуулах тусгай зєвшєєрєлгvй дэлгvvрийн лангуу болон бусад газруудаас бэлэн болгож, угсарсан ичлийг худалдан авахгvй байх хэрэгтэй.
ЭХ СУРВАЛЖ: УЛААНБААТАР ТАЙМС