ЦЭВЭРШИЛТийн насанд хүрсэн эмэгтэй болгон ТАМХИ татдаг эмэгтэй болгон нэг бүрчлэн ЯСны СИЙРЭГЖИЛТийн аюулыг ухамсарласан байх зайлшгүй шаардлагатай.
Osteoporose гэдэг нъ ( Osteo = яс, porös= сийрэгжилт)
Ясны сийрэгжилтийн үед өвчтөнд эрт илрэх шинж тэмдэг гэж байдаггүй. Хөдөлгөөн хязгаарлагдах, ясны өвдөлт эсвэл яс хугарлтынх үед харамсалтай нъ алъ хэдийнээ ясанд сийрэгжилт үүсчихсэн байдаг.
Ясны сийрэгжилтийн шинж тэмдэг нъ:
—-> намхан-, бөгтгөр болох, нуруунаас хоёр тийшээ салаалж гарсан аръсны үрчлээ ” гацуур модны шинж ”
Ясны нягтрал „peak bone mass“ гэж юу юм?
Хүн 20-30 насандаа ясны нягтарлын дээд зэрэгт хүрдэг. Энэ наснаас эхэлж ясны үүсэлт болон ясны нягтрашилын харъцаа буурч эхэлдэг. Эмэгтэй, эрэгтэй хүн болгон дунджаар жилд ясны няргтралын 1% ыг алдаж байдаг өөрөөр хэлбэл яс нимгэрч байна гэсэн үг.
Ясны сийрэгжилтийг юугаар нъ анхдагч ба хоёрдогч гэж хуваадаг юм?
Анхдаг ч Остеопорозе нъ буюу 90% нъ хэвийн насжилт хөгшрөлттэй холбоотой.
Харин 2 догч шалтгаантай оsteoporose нъ эмийн нөлөөгөөр жишээ нъ Кортизон / Cortison ревматойдный артрит, амъсгалын замын архаг астма өвчний үеийн эмчилгээ, мөн үе мөчний архаг өвчин-, архаг бөөрний дутагдал, хавдар, бамбайн булчирхайн үйл ажиллагааны ихсэлийн үед, туранхай хүмүүст, наранд бага гарах (нарны цацрагийн тусламжтайгаар аръсанд Витамин Д үүсэх нъ багасдаг) гэх мэт.
Яагаад эмэгтэй хүмүүс эрчүүдээс илүү өвчилдөг юм?
Калъци нъ ясны гол элемент. Калъцын хэмжээ багасахад ясны сийрэгжилтэнд хүргэдэг.
Цэвэршилтийн үед эстроген/ оstrogene дааварын хэмжээ буурах нъ калъцын хэмжээг багасгахаас гадна ясны сийрэгжилтийг жилд 4%оор ихэсгэдэг. Эмэгтэйчүүдэд 40-70 насанд ойролцоогоор нийт ясны 40%ийг ( эрчүүдэд зөвхөн 12%ийг ) алддаг.
Үүний шалтгаа нъ:
ТАМХИ, наслалт, ХӨДӨЛГӨӨНий ДУТАГДАЛ, нөгөө талаар хэтэрсэн спорт, буруу хооллолт, витамины дутагдал, АРХИдалт, цэвэршилт эрт эхлэх., кортизон эмчилгээ
Ясны сийрэгжилтийг оношлох аргууд нъ:
Ясны нягтшил хэмжих DEXA -Аппарат (DXA-Methode = Dual Energy X-Ray Absorptiometry) таньд зөвхөн яс сийрэгжилт болсон байна гэдгийг батлаад зогсохгүй ясны тань сийрэг байдал яг ямар шатандаа байгааг хэлж чадна. Энэ хэмжилтийг хаана ясны хугарал их гардаг тэр хэсэгт (дунд чөмөг, хүзүүний нугаламын яс) хэмжилт хийдэг, үнэ багатай, хурдан,
Рентген, Компьютер томографи нъ дээрхи шинжилгээтэй харъцуулахад цацрагт туяаны хордлого ихтэй бас нурууны болон аарцагны ясны хугаралтын магадлалыг яг сайн хэлж чаддаггүй.
Ясны сийрэгжилт байж магадлалтай энэ үед цусны шинжилгээ (Калъци, Фосфат, бөөрний болон бамбайн булчирхайн үйл ажиллагаа) өгнө.
Остеопорозе залуужиж байгаа. Кафеин, сахар ихтэй COLA мөн түүнд агуулагдах фосфат чинъ жинхэнэ ясыг хэмлэгч байхгүй юу. Жишээ нъ COLA / сахар нъ ясанд гэдэснээс авах калъцыг саатуулдаг, маш олон төрлийн ясанд хэрэгцээтэй эрдэс бодис, витаминыг бөөрөөр ялгаруулдаг.
Ясны сийрэгжилтэй хүнд сүү их уу гэж зөвлөдөг, үнэхээр сайн юм уу?
Эндхийн мэргэжилтнүүдийн хэлж зөвлөж байгаагаар, сүүнд бас олон муу тал байдаг гэж байна, тиймээс сүү уу гэж зөвлөдөггүй юм байна. Учир нъ европын оронд хүмүүс сүүг манайхан шиг ходоод гэдэс нъ шингээж боловсруулж чаддаггүй учраас шингэн их алддаг, түүгээрээ эрдэс бодисоо алддаг учраас.
Харин манайхан шиг сүүний шингээлт боловсруулалт сайтай хүмүүс бол өдөрт 1 стакан сүү бас ихээр жимс ногоо идэхийг зөвлөдөг. Гэхдээ сүүнд агуулагдах калъци нъ ногоо жимсэнд агуулагдах калъцаа бодвол гэдсэнд муу шимэгддэг юм байна. Тиймээс ногоон байцаа, бууцай ихээр идэх хэрэгтэй.
Ясаа хамгаалахын тулд бид юу хийх вэ?
1. Зөв хоололт, учир нъ ясны бодисын солилцоо болон эрдэс давсны солилцоонд чухал. Өдөр болгон шинэ ногоо, жимс, буудай, ногоон буурцаг, бууцай.
Давс, тос ихтэй хоол нъ калъцийн шингээлтийг бууруулдаг юм байна.
2. Тогтмол ХӨДӨЛГӨӨН (машинаар явахын оронд явган, дугуйгаар явах, цахилгаан шатны оронд шатаар явах, усанд сэлэх, гимнастик)
3. ТАМХИйг багасгах биш хаях
4. Өвөл цусан дахъ витамин Дийн хэмжээг үзэх, хэрэв хэмжээ бага байвал Витамин-Дийн бэлдмэл уух
5. Зуны цагт наранд аръсанд нарнаас хамгаалсан тос түрхэхгүйгээр богино хугацаанд явах. Жилд зөвхөн ээлжийн амралтаараа амралтанд явж наранд гардаг бол жилийн турш Витамин Д уух.
6. Ногоон байцаа бусад ногоо жимсийг хангалттай идэж байгаа тохиолдолд калъц болон витамин д тусгай уух шаардлаггүй.
7. эмэгтэйчүүд даавар орлуулах эмчилгээг хийлгэх
8. Хэрвээ танд яс сийрэгжилт байна гэж оншлогдсон бол өдөр бүр 1000мг болон түүнээс дээш, хамгийн багадаа 800мг кальци хэрэглэх шаардлагатай.
9. Кали-, Калъци-, Магнезийн холимол бэлдмэл уух. Учир нъ магнезийн 50% нъ ясанд хадгалагдаж байдаг ба ясанд гэдэснээс орох калъцын шимэгдэлтыг зохицуулах үүрэгтэй. Стресс, буруу хоололт нъ магнезийн дутагдалд оруулдаг учир остеопорозоогоос сэргийлж магнезийн бэлдмэл уух