“Андра модель менежмент” агентлагийн багш, гэрээт модел Б.Билгүүнзаяа “Miss Asia Pacific World 2013” тэмцээнд гоо сайхан, ур чадвараараа оролцон тавдугаар байрт шалгарчээ. Тус тэмцээн нь БНСАУ-ын Сөүл хотноо энэ сарын 15-30-ны хооронд болсон бөгөөд 50 орны, 50 гоо бүсгүй оролцсон юм. Б.Билгүүнзаяа тус тэмцээнд Азийн оролцогчдоос ганцаараа “Топ 7”-д үлдэж, тавдугаар байрын эзэн болжээ. “Дэлхийн оюутан мисс 2013” тэмцээний тэргүүн байрыг Энэтхэгийн гоо бүсгүй Шристи Рана эзэлсэн байна.
Нэгдүгээр байр: Египт
Хоёрдугаар байр: Казахстан
Гуравдугаар байр: Орос
Дөрөвдүгээр байр: Швед
Тавдугаар байр:Монгол
Зургаадугаар байр: Австрали улсууд тус тус шалгарчээ.
Б.Оюунгэрэл МАСС.мн