Монголын дууны урлагт нэгэн шинэ хуудас нээж, поп опера урсгалаар уран бүтээлээ туурвиад дөрвөн жилийг үдсэн дөрвөн хөвгүүдийн “Увертюра” хамтлаг “Төгсгөлгүй эхлэл” хэмээх анхны бие даасан тоглолтоо УДЭТ-т хийсэн билээ. Тэрээр үзэгч олон, фенүүдээ огшоосон мартагдашгүй сайхан тоглолт болсон.
Үзэгчидийнхээ саналаар энэ сарын 23, 24-нд UB palace-ийн их танхимд дахин тоглолт хийхээр болсон бөгөөд мөн орон нутгийн сонсогч фенүүдийнхээ хүсэлтээр хөдөө орон нутгаар аялан тоглолтоо хийхээр болсон байна.
Тэд ойрын хугацаанд баруун аймгуудаар тоглох төлөвлөгөөтэй байгаагаа дуулгаж, он гаргаад зүүн аймгийн сонсогчидтойгоо уулзахаар болжээ.
Мөн тэд эх орны сэдэвтэй шинэхэн дууныхаа хоолойн бичлэгт орсон байгаа бөгөөд шинэ оноос өмнө цацаж эхлэх юм байна.
Ж.ЦАЦРАЛ