Худалдаанд гарч байгаа янз бүрийн найрлагатай ванны хөөсрүүлэгч сонгохдоо зааврыг нь сайн уншаарай. Зарим хөөсрүүлэгч нь (ихэвчлэн цэцэг навчны найрлагатай) арьс хуурайшуулах, харшил өгөх муу үр дагавартай байдаг. Тиймээс хамгийн сайн гэгдэх хөөсрүүлэгчийг танилцуулвал:
1. Сүү зөгийн бал:
Ийм найрлага бүхий хөөсрүүлэгч нь ялангуяа хуурай арьстай эмэгтэйчүүдэд илүү тохирно. Арьсыг уян зөөлөн, булбарай болгохоос гадна ямар ч гаж нөлөөгүй. Харшилтай эмэгтэйд ч тохирно.
2. Нарс шилмүүсний үнэр:
Гайхамшигтай тансаг үнэрээс гадна ядаргаа тайлах, амьдралын эрч хүч өгөх, сэлбэх увидастай хөөсрүүлэгч. Тааламжтай үнэрийг удаан хугацаанд шингээдэг. Хуурай арьстай, арьсны маажуур, загатнаатай, хөл холгодог, эвэр ургадаг хүмүүст нэн тохиромжтой хөөсрүүлэгч.
З. Далайн давсны найрлагатай хөөсрүүлэгч:
Голдуу цэнхэр өнгөтэй, найрлага шошго нь тодорхой бичигдсэн ийм хөөсрүүлэгчийг аваарай. Далайн давс нь тэр чигээрээ эрдэс бодис юм шүү. Ядаргаа алжаал тайлахад зохихгүй уушги тэлэх, ханиад томууг эдгээх, хоолойн өвчнийг илааршуулах зэрэг эрүүл мэндэд эерэг нөлөөтэй.
4. Нимбэг:
Ийм хөөсрүүлэгч нь амьдралын идэвхжилтийг эрчимжүүлж тансаг мэдрэмж төрүүлэхэд нөлөөлнө. Арьсанд ямар нэгэн сөрөг үр дагаваргүй бөгөөд хөлрөмтгий хүмүүст илүү тохирно.
5. Далдуу модны үнэр:
Ийм үнэртэй хөөсрүүлэгч нь энергийн бүрхүүл хамгаалалтаар хучиж, стресс болон хэл ам, өвчин зовлонд өртөмтгий эмэгтэйчүүдэд тохирно.
6. Жүрж:
Арьсыг гайхалтай сайхан чийгшүүлдэг. Элдэв хор нөлөөгүй. Ийм хөөсрүүлэгч нь өөрийн хүчинд итгэх, өөдрөг үзэлтэй болоход нөлөөлдөг.