Битлзийг шүтэгчдийн шинэ давалгаан Японд гэнэт гарч ирлээ. Ливерпулийн дөрвөлийн дуунууд автомашин, телевиз, радио ер нь хаа сайгүй сонсогдох юм.
Битлзийг шүтэгчдийн шинэ давалгаан Японд гэнэт гарч ирлээ. Ливерпулийн дөрвөлийн дуунууд автомашин, телевиз, радио ер нь хаа сайгүй сонсогдох юм. “Битлз”-ийн дууны цомог нэг долоо хоногийн худалдаагаар сүүлийн 36 жилийн түүхэнд анх удаагаа Бүх үндэстний хит-парадын гурав дугаар байранд оржээ.
Уг цомог 1960-аад оны эхний хагаст британий Би-би-си радио нэвтрүүлгийн корпорац дээр хамтлагийн бичүүлсэн тоглолтуудаас бүрджээ. Хоёр компакт-дискээс бүрдсэн түүвэрт урьд өмнө нийтэд гаргаагүй студийн 23 бичлэг орсон байна.
Түүнээс гадна цомогт “Битлз“-ийн гишүүдийн дурсамж болон Би-би-си корпорацын ажилтнуудын ярилцлагууд оржээ. Долоо хоногийн хугацаанд Японд энэхүү түврийн 26 мянган хуулбар худалдагджээ.Энэ нь “Битлз”-ийг ялангуяа, залуучуудын дунд дэлгэрэх нийтлэг шинэ давалгааг өдөөжээ.
ОРОСЫН ДУУ ХООЛОЙ