Уруул хүрээлэгч харандаа нь уруулын будагтай хамт эмэгтэй хүний цүнхэнд байх ёстой гоо сайхны хэрэгслийн нэг. Нэг нь арай тод, нөгөө нь нүүрний өнгөтэй адил. Тод өнгөөр уруулаа хүрээлж нөгөөгөөр нь уусгаж будвал жинхэнэ уруулын өнгөөрөө байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ.
Уруул хүрээлэгч харандаа нь уруулын будаг урсгадаггүй сайн талтай. Хүрээлэгч харандааны өнгө уруулын будгаас нэг тооны бараан эсвэл гэгээтэй байж болно. Хэрэв та уруулаа зөв хүрээлж чадна гэдэгтээ итгэлгүй байгаа бол хэд хэдэн цэг тавьж, дараа нь нийлүүлээрэй.
-Дээгүүрээ помбогор уруулын хүрээг нь бүдгэрүүлж, шинээр нэмж зурна. Гэхдээ бүү хэтрүүл. Уруулын будгаа жигд түрхээрэй.
-Хэрэв дээд уруул жижиг, харин доод уруул пэмбэгэр зузаан бол мөн л хүрээлэгч харандаагаар дээд уруулын гадуур хүрээ хийж, харин доод уруулын хүрээг бүдгэрүүлж, дотор талд нь шинэ хүрээ зурна.
-Хэрэв та том уруултай бол топаль кремээр эсвэл уруулын хүрээгээ бүдгэрүүлж, дотор нь хүрээлэгч харандаагаар “шинэ уруул” зур.
-Нимгэн уруулыг томруулъя гэвэл дээд ба доод уруулын хүрээний гадуур зурж будна.
-Хурц тод өнгийн уруулын будгийг өдөр тутам хэрэглэдэггүй.
-Ажил хэрэгч эмэгтэйчүүдийн уруулын будаг хүний анхаарал татахуйц бус даруувтар өнгөтэй байвал зохино.
-Харин үдэшлэг уулзалт цэнгүүн, арга хэмжээнд хэвийн үеийнхээс илүү тод өнгийг сонго.