Бидний хэрэглэдэг жимс жимсгэнэ, ногоонд бидний арьсанд маш хэрэгтэй бодисууд маш ихээр агуулагдаж байдаг.Гэвч тэдгээр нь яг арьсанд зориулагдаж боловсруулагдаагүй учраас удаан хугацаагаар хадгалах, наранд тавих нь тохиромжгүй.Тиймээс тэдгээрийг маск болгон хэрэглэж арьсаа сэргээж залуужуулж чадна.
Өнөөдөр арьсаа цагааруулж, чийгшил өгч, батганаас сэргийлмээр байвал энэхүү маскийг хийж үзээрэй.
Гүзээлзгэнэтэй тарган маск:
Энэхүү маск нь таныг таатай орчинд нүүрээ сайхан болгох нөхцлийг бүрдүүлж өгнө.Гүзээлзгэнд хуучин арьсыг унагааж шинэ арьсыг бүтээж үйлчилгээ байдаг бөгөөд тарганд арьсыг цагааруулж батганаас хамгаалах үйлчилгээ байдаг.
Хийх арга:
1.Гүзээлгэнийг халбагаар няцалж жижиглэнэ.
2.Тараг нэмнэ
3.Зөгийн бал нэмж хийнэ.
4.Бүгдийг сайн холино.
Анхааруулга:
Гүзээлгэнийг шинэ гэмтээгүйг сонгож хэрэглэнэ.Тослог арьстай хүнд зориулсан маск учраас хуурай арьстай хүн зөгийн бал нэмж шингэрүүлж түрхэж болно.Мөн гурил нэмж болно.
Хэрэглэх заавар:
Нүүрэндээ түрхээд 2,3 минут байлгаад хөвөн, салфеткаар зөөлөн арчиж дараа нь бүлээн усаар зайлна.Угаахдаа арьстай үрж болохгүй.Угаасны дараа арьсандаа тос түрхэж арчилгааг мартахгүй байх хэрэгтэй.