Өдөр тутам арьсаа зөв арчлаад хэвшвэл таны нүүр үргэлж өнгөлөг, жавхаатай харагдах төдийгүй үрчлээтэх процессыг удаашруулдаг. Ингэдэггүйгээс арьсны асуудалтай байнга тулгарна. Ингээд арьс арчлах дарааллыг хэлж өгье.
1.Цэвэрлэгээ
Энэ нь зөвхөн будаг арилгахын нэр биш. Арьс тань байнга цэвэрхэн байх ёстой. Үүнд мэдээж ус, гар доорх цэвэрлэх гоо сайхны бүтээгдэхүүн (хатуу, шингэн саван, гель, ласьон гэх мэт) танд тусална. Үүний дараа гель, тос, сүү гэсэн цэвэрлэх бүтээгдэхүүнийг нүүр ба хүзүүний цэвэр арьсанд түрхэнэ. Энэ нь арьсны бохирдлыг үр дүнтэй цэвэрлэж, зөөлрүүлэхэд тустай. Ийм найрлага нь хөгшрөлтийн эсрэг маш үр дүнтэй.
2.Сэргээлт
Хөгшрөлтийн эсрэг тоникоос хөвөн цэвэрлэгчид бага хэмжээтэй авч түрхэнэ. Ингэснээр цусны эргэлтийг сайжруулан, нүүрний арьсанд өдөр шөнийн тосыг түрхэхэд бэлдэх.
З.Үрчлээний эсрэг арчилгаа
Өдрийн тосонд агуулагдаж буй гиалдроны хүчил ба грипептид бүрдэл нь өдрийн туршид арьсанд эрчимтэй үйлчилгээ үзүүлэн түүнийг жигд толигор болгоно. Харин нүүрний бэлдмэл нь арьсны нүх сүвийг багасгаж, жижиг үрчлээсийг тэнийлгэн хормын зуурт арьсны гадаад байдлыг сайжруулна.
4.Тэжээлээр хангах арчилгаа
Үрчлээний эсрэг шөнийн тос нь арьсыг сайтар чийгшүүлэн, түүнийг чийгээ алдахаас хамгаалан үрчлээг дотроос нь түлхэж тэнийлгэнэ. Өглөө таны арьс амарч мэдэгдэхүйц толигор, чангарсан харагдана.