Е хэсгийн тоглолтууд гоолоор арвин байлаа. Украйны уурхайчдын баг Шахтер Донецк Данийн Нордшьеллендийг талбай дээр нь 5:2-ын харьцаатай бут ниргэв. Энэ жилийн аваргуудын лигт өнгөтэй байгаа Шахтер Донецкоос 44, 50 минутанд Бразил хөлбөмбөгчин Виллиан дубльдсэн бол тvvний багийн анд Л.Адриано 26, 53, 81 дахь минутанд өрсөлдөгчийнхөө хаалгыг мялааж хет-трик хийлээ. Харин Нордшьеллендаас Нордстранд(24), Лорентзен(29) нар гоолдож багийнхаа нэр төрийг аварсан юм.
Харин нөгөө талд Хуучин ноёд гэгддэг Италийн Ювентус клуб Английн Челсийг талбайдаа хvлээн авч 3:0-эээр бут ниргэлээ. Ювентус клубээс Ф.Квальярелла(38), А.Видал(61), С.Жовинко(90+1) нар гоолдов. Ингэснээр Е хэсгийг Шахтер 10 оноотой тэргvvлж, Ювентус 9 оноотой удаалж байна. Сvvлийн тойрогт Лондоны угсаатнууд Нордшьеллендийг заавал хожиж, Ювентус Шахтер багуудын vр дvнг хvлээх л vлдлээ. Шахтер Ювентусыг хожвол Челсид ашигтайгаар эргэх бөгөөд тэдний хvссэн vр дvн гараагvй тохиолдолд Шахтер клубтэй бөмбөг тоолж хэсгээс хоёрдугаар байраар шалгарах эсэхээ шийдэх юм.
АРДЧИЛАЛ