-В.Путин улс төрийн болон зарим асуудлаас болж гэр бүлийн байдлаа нууцалж байна-
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин сүүлийн үед чимээгүй байгаа. Түүний гэр бүлийг тойрсон амьдрал ч дэлхий нийтийн хувьд нууцлаг.
Мэдээж сүүлийн 30 жил ханилсан эхнэр Людмилагаасаа салсан үйл явдал дэлхийн томоохон орнуудын төрийн тэргүүнүүдийг гайхшруулаад зогсохгүй нутаг нэгтнүүддээ зэмлүүлсэн. Эхнэр, хоёр охиноо орхисон В.Путиний талаар дэлхий нийт ч мэднэ. Харин түүний шинэ эхнэрийн талаар мэдээлэл хомс.
Товчхондоо В.Путины шинэ эхнэрийг хүн бүр 30 настай Алина Кабаева гэж сонссоноос цааш-гүй. ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Алинагийн талаар ямар нэг мэдээлэл цацахгүй байх “нууц тушаал” өгсөн гэх яриа бий. Гэвч үүнийг хэн ч батлаагүй. Төрийн Думын гишүүн, хамгийн залуу парламентийн гишүүн, Олимпийн наадмаас гимнастикийн төрөлд хос медальтай, дэлхийн аваргаас 14, тивийн аваргад 25 удаа медалийн болзол хангаж байсан алдарт тамирчин гээд Алина Маратовнагийн талаар оросууд сайн мэднэ.
Түүнийг Ерөнхийлөгч В.Путинтай “учир ургуулсан” талаар бичсэн “Московский Корреспондент” сониныг худал мэдээлэл цацсан гэдэг үндэслэлээр үйл ажиллагааг нь зогсоосон.
Энэ үйл явдал бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдэд томоохон анхааруулга болсон бөгөөд тэдний нууц амрагийн холбоо, 2009 онд төрүүлсэн хүүхэд зэрэг олон мэдээлэл таг чиг болсон билээ. Энэ талаар В.Путин өөрийн биеэр “Алинатай дахин наалдах хэрэггүй” хэмээн хэвлэлийнхэнд “сануулга” өгсөн билээ.
Алинатай нэр холбогдож эхэлснээс хойш тагнуулч асан Анна Чапманы нэр ч В.Путинтай холбогдож, дахин олны анхааралд орж эхэлсэн. Хэвлэлүүд ерөнхийдөө В.Путинийг болж өнгөрсөн сонгуульд эхнэр Людмилагаа ашигласан гэх яриаг гаргаад байсан. Энэ нь үнэний ортой бололтой. Яг сонгуульд санал өгсний дараа В.Путин хуучин эхнэр Людмилатайгаа гар барих гэсэн боловч тэрбээр татгалзаж В.Путинийг эвгүй байдалд оруулсан удаатай.
Ингээд сонгуульд ялалт байгуулсны дараахан В.Путин авааль эхнэр Людмилагаасаа салсан билээ. Харин өдгөө Алинатай хамт энд тэнд явж байдаг хэмээн гадны зарим цахим хуудсаар мэ-дээлдэг ч баталгаатай биш. Төрийн Думын залуухан гишүүн, уран гимнастикийн тамирчин асан, залуу хатагтай ОХУ-ын тэргүүн хатагтай болох цаг нь арай л болоогүй бололтой.
Гэсэн хэдий ч Алина Кабаева нь 2009 оны арванхоёрдугаар сарын 15-нд хүү төрүүлсэн гэсэн яриаг амаржих газраас гаргаж, хүн бүрийн чихэнд хүрсэн юм.
Тухайн үед төрсөн хүү нь энэ сарын 15-нд дөрвөн нас хүрнэ. В.Путины улс төрийн “цэвэрлэгээ” дуусаагүй байгаа энэ цаг мөчид гэр бүлийн амьдралаа төвхнүүлж амжихгүй яваа нь дэлхий нийтийн анхаарлын төвд ороод байна.
Мэдээж залуу хатагтай Алина хаа нэгтээ тусгай хамгаалалт дор аз жаргалтай амьдарч байгаа гэдэгт хэвлэлийнхэн итгэлтэй байсаар.
Б.Баатар