Жирэмслэлтээс хамгаалах эмийг зөвхөн эмэгтэйчүүд уудаг гэсэн ойлголт хэднийнээ ард хоцорч эрчүүд бас жирэмслэлтээс хамгаалах эм уудаг болох гэнэ.
Эрчүүдэд зориулсан гэдэг утгаараа гүйцэтгэх үүрэг нь өөр ч яг л эмэгтэйчүүдийн уудаг жирэмслэлтээс хамгаалах эм шиг аж.
Уг эмийг эрэгтэй хүн ууснаар сексийн үед эр бэлгийн эсийг гадагш гарах хөдөлгөөнийг хорьж хязгаарладаг. Гэхдээ эрчүүдийн гормон, үр тогтоох чадварт огтхон ч нөлөөлөхгүй.
Мэдээж эрчүүд тогтмол цагтаа эмээ заавал уух ёстой.
Ж.ЦАЦРАЛ
ЭХ СУРВАЛЖ :WWW.MISS.MN