Монголчууд унтахын өмнө махан хоол идэх нь тав тухтай амрахад саад болдог гэж үздэг. Тэгвэл зарим хүнс сайн унтаж амархад тус болдог байна. Хүний уураг тархи хэт их ядарч, стресст орох нь нойргүйдлийн шалтгаан болдог. Өдрийн турш аар саархан зүйл иддэг нэгэн байхад зарим хүн унтахын өмнө зурагт үзэх зуураа халуун кофе, шоколад идэх дуртай байдаг. Энэ бүхний эцэст танд нойргүйдлийн аюул учирч болзошгүй. Нойр нь хулжсан хүн өглөө босоход бие нь амраагүй, тун ч таагүй сэрнэ. Тэгвэл таны, эсвэл хайртай хүмүүсийн тань нойр хулжаад байвал ямар арга хэмжээ авах вэ? Магадгүй эдгээр хүнсүүд та бүхэнд тус болж мэдэх юм шүү!
1. Нухсан төмс
Нухсан төмс гэхээр та гайхаж байна уу? Нухсан төмс биднийг сайхан унтаж амрахад тус болдог гэнэ. Амтат төмснөөс гадна байгалийн гаралтай төмс цусан дахь сахарын түвшинд нөлөөлдөггүй. Төмсөнд хүний биед хэрэгтэй хүчиллэг элементүүд ихээр бий. Үүний нэг нь триптофан амино хүчил юм.
2. Банана
Банана жимсэнд нойр хүргэдэг мелатонин, триптофан буюу амино хүчил хэмээх хоёр төрлийн бодис агуулагддаг байна. Тиймээс хүнийг бөх гэгч нь унтаж амархад энэ жимс тус болдог. Ялангуяа мелатонин нь хүний уураг тархинд бараг л унт гэсэн дохио өгдөг байна. Мөн банана магни агуулдаг, шим тэжээлтэй жимс юм. Энэ жимсийг идсэнээр хүний биеийн булчин шөрмөс суларч, стресс намжин, биеийн аливаа зовиур багасдаг болохыг шинжлэх ухаан тогтоосон байна.
3. Сүү
Ээжүүд нялх хүүхдэдээ сүү өгч унтуулдагийг бид мэднэ шүү дээ. Унтаж амрахын өмнө бүлээн сүү уувал тун удахгүй таны нойр хүрэх болно. Учир нь сүүнд триптофан ихээр агуулагддаг юм.
4. Овъёосны гурил
Оройн хоолонд овъёосны гурилтай хоол идсэнээр сэтгэл хангалуун унтаж болно. Учир нь овъёосонд мелатонин агуулагддаг ажээ. Нойргүйдэлд өртсөн хүмүүс овьёосны гурилыг сүүнд буцалгаж иддэг байна.