УИХ-ын эрхэм гишүүдийн нэг, “Монгол банкны” ерөнхийлөгч асан О.Чулуунбат Монгол улсын толгой эдийн засагч, шилдэг банкируудын нэг гэдгээрээ үргэлж бардамнадаг. Харин тэрээр сүүлийн үед бэрээрээ бардамнадаг болсон гэнэ. О.Чулуунбатын бэр бол “Universe Best Songs 2011” наадмын 3 шатнаас хасагдсан ч гандан бууршгүйгээр цаашдаа дуулахаа зарлаад авсан Ч.Очгэрэл хэмээх бүсгүй. Тэрээр өмнө нь “Mongolian Beauty” гэгч фотомоделийн тэмцээний тэргүүн байрыг эзэлж байсан бөгөөд “Моbicom” компаний рекламаар олонд танигдаж олон залуусын харцыг булааж явсан нэгэн. Харин тэрээр “банкны” Чукагийн хүү Бөртөнбатыг сонгон үерхээд ердөө хоёр capын дараа хуримаа хийсэн гэдэг. Одоо хоёр ч хүүхдийн ээж Очко “Universe Best Songs 2011” наадмаас хасагдаж байхдаа ч өөртөө итгэлтэй байдлаараа бусдаас ялгарч чадсан. Гэхдээ тухайн үед Очгэрэлийн хэн бэ гэдэг нь бус, хэний бэр вэ гэдэг нь UBS-ийнхэний анхаарлыг татаж үлдсэн гэдэг. Тиймдээ “Universe Best Songs 2011” –ийн хоёр дахь төсөл буюу “Мартагдашгүй намар 2” кинонд гол дүр бүтээлгэжээ. Азаар Очко ч хэний ч нүүрийг шаралгүй тун амжилттай тоглож үзэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа юм. Мөн түүнд киноны саналууд олноор ирэх болж, хэд хэдэн телевиз олон ангит киноны гол дүр бүтээлгэх хүсэлтээ тавиад байгаа аж. Харин Ч.Очгэрэл одоохондоо ямар нэгэн хариу өгөөгүй байгаа гэнэ. Юутай ч “Банк”-ны Чукагийн бэр сүүлийн үед хадам ааваасаа илүү олны анхааралд өртөөд байна.
А.Санчирмаа.Factnesws.mn