Сөүл хотноо энэ сарын 15-30-ны өдрүүдэд зохион байгуулагдсан “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнд “Андра” агентлагийн загвар өмсөгч Б.Билгүүнзаяа эх орноо төлөөлөн оролцож эхний тавд шалгарч тусгай байрын шагнал хүртсэн билээ.
“Miss Asia Pacific World 2013″ тэмцээний тусгай байрын эзэн загвар өмсөгч Б.Билгүүнзаяаг Солонгосын олон ангит кинонд тоглох саналыг тус тэмцээний зохион байгуулагчдын зүгээс тавьжээ. Энэхүү саналыг хүлээн авсан авьяаслаг загвар өмсөгч бүсгүй шинэ он гараад Солонгос улсыг зорихоор болсон байна.
Кино зураг авалт эхлэхээс өмнө Солонгос улсад мэргэжлийн сургалтанд суралцах аж. Үүний дараагаар буюу жилийн дараа киноны зураг авалтандаа орох гэнэ. “Miss Asia Pacific World 2013″ тэмцээнийг зохион байгуулагч байгууллагаас түүний бүх зардлыг даахаар болжээ.
Эх сурвалж: www.emegteichuud.mn