Онц хэрцгийгээр хүний амь хороосон гэх Ц.Туяагийн хэргийг дахин хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
Гэр бүлийн хардалтаас болж татварын байцаагч эмэгтэйг олон удаа хутгалж, онц хэрцгийгээр хөнөөсөн гэх Ц.Туяад анхан шатны шүүхээс 23 жилийн хорих ял оноогоод байсан. Гэвч тэрээр ялыг хөнгөрүүлэхээр шүүхэд давж заалдсан юм. Түүний гомдлыг өчигдөр Нийслэлийн шүүхэд хэлэлцээд, анхан шатны шийдвэрийг хэвээр үлдээжээ. Түүний өмгөөлөгч, Ц.Туяагийн аав өндөр настай тул бага насны хоёр хүүхдийг нь харж хандах хүнгүй тул ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн ч шүүх бүрэлдэхүүн хүлээж авсангүй.
Б.Гантуяа montsame