TV9 -р “Кадетство” хэмээх оросын олон ангит кино хоёр удаа гарч байна. Хөгтэй явдлаар дүүрэн энэ киног оросын СТС телевиз бүтээжээ. Орост хамгийн алдартай Суворовын нэрэмжит цэргийн их сургуулийн оюутнуудын амьдралыг харуулсан энэ киног бүтээхэд Цэрэг эрс /”Солдаты”/ киног бүтээсэн найруулагч ажиллажээ. Кино зохиолыг бичихдээ Суворовын цэргийн их сургуулийг төгссөн цэргийнхэний туулж өнгөрүүлсэн бодит амьдралааа эргэн ярьсан дурсамжаас нь сэдэвлэн санаа авсан гэнэ. Киноны саундтрек “Корни” хамтлагийнхан дуулжээ. Хамтлагийнхан ердөө 20 минутад л киноны дууг зохиосон гэнэ.
нийгэм.мн