БНХАУ-ын хамгийн баян хүн болох Ли Ка-Шины бизнесийн зөвлөгөөг хүргэж байна. Хонг-Конгод амьдардаг Ли Ка-Шин нь Хятадад төдийгүй зүүн өмнөд азийн хамгийн баян хүн юм. “Bloomberg” агентлагаас гаргасан дэлхийн хамгийн баян хүмүүсийн жагсаалтад XII бичигдэж байсан. Түүний нийт хөрөнгө нь 25.8 тэрбум ам.доллар аж. Өдгөө 83 настай Ли Ка-Шин нь өөрийн баялагаа тэгээс эхэлсэн цөөн тэрбумтнуудын нэг юм. Ихэнх хүмүүс Хонг-Конгод үрсэн таны доллар болгоноос таван цент нь Ли Ка-Шины халаасанд орж байдаг гэж хошигноцгоодог. Түүний үүсгэн байгуулсан “Cheung Kong Group”-ын нийт хөрөнгийн хэмжээ 2012 оны байдлаар 104 тэрбум ам.долларт хүрчээ. Ингээд түүний юу гэж зөвлөж сургасныг таалан уншина уу.
Миний баримталдаг гол зарчим бол хэзээ ч санхүүгийн эрсдэлтэй зүйлд хутгалдахгүй байх.
-Та өөрийн бизнесээ “A”-аас “Я” хүртэл мэддэг байх хэрэгтэй. Өөрийн хийж буй ажлаа мэддэг хүн хамтрагч, өрсөлдөгчийнхөө өмнө нүүр бардам байдаг.
-Ямар нэгэн юмыг сайн талаас илүүтэйгээр муу талаас нь илүү их бод. Тэгвэл та огт төлөвлөж байгаагүй алдагдал хүлээх нь багасна. Харин юмыг дандаа сайн сайхан талаас нь хардаг хүмүүс жижигхэн алдаан дээрээс дахин сэхээ орох гэж их цаг зарцуулдаг.
-Сайн нэр хүнд бол оргилд хүрэх зам гэсэн үг. Гэхдээ сайн алдар нэртэй болохын тулд миний амьдралын хагас нь зарцуулагдсан.
-Намайг доод шатны ажилчдаа маш сайн ойлгодог, харж ханддаг гэж зарим хүмүүс ярилцдаг. Би өөрөө хамгийн доод шатнаас өсч өндийсөн болохоор сайн ханддаг байх. Эдгээр хүмүүсийн дотроос II Ли Ка-Шин төрөх ч юм билүү.
-Сайн орлогоор сайн амжилтанд хүрдэггүй гэж боддог. Харин сайн зорилгоор сайн орлого, сайн амжилт гаргаж чадна.
Mr.Unuku