“Шинэ-Үе” продакшны жүжигчин Ц.Алдармааг царай зүс сайтайн дээр өв тэгш бие хаатай сайхан бүсгүй гэж үзэгчид дуу нэгтэй хэлдэг. Жүжигчин бүсгүй сүүлийн үед нэлээдгүй сенсаацийн эзэн болоод байгаа.
Тэрээр цахим хуудсаараа “Үхмээр байна” хэмээн фенүүдээ цочирдуулж, төд удалгүй сэтгүүлийн нүүрийг нүцгэн зургаараа чимэх болж, сархад хэтрүүлэн хөгөө чирсэн гээд шар хэвлэлийн баатар болоод буй.
Доргио бааранд, бүжгийн талбай дээр согтуу бүжиглэх гэж гараад савж унан амнаас ам дамжигдан яригдах яриатай болсон жүжигчин Ц.Алдармаагийн хувийн зургуудаас хүргэж байна. Хүнд алдаж онох, сэтгэл санаагаар унах үе байлгүй яахав. Гэрэл гэгээтэй сайхан ирээдүй биднийг хүлээж байна.