Албан болоод хувийн ажилдаа амжилт гаргадаг, ирээдүйгээ өөдрөгөөр хардаг хүмүүс үнсэлцэх дуртай гэсэн судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. 20 секундийн хугацаагаар гурван удаа үнсэлцсэн хүн тэр өдөртөө л сэтгэл санаа нь сайхан явдаг гэнэ. Эвсэг хэрнээ харилцаандаа санаачилга гаргадаггүй хүмүүс хурдтай үнсэлцэхийг илүүд үздэг бол тайван, төлөв хүмүүс ширүүн үнсэлцэх нь элбэг гэсэн судалгаа гарсан аж. Харин эмзэг дуулгавартай нь энхрий нялуунаар озох дуртай. Ийм хүмүүс хайр халамж үгүйлж явдаг гэнэ.