Турахыг хүсдэг британичуудын дийлэнх нь цагаан хоол идэж, спортоор хичээллэхийн оронд шууд мэс заслын аргаар турахыг урьтал болгодог болсныг «Гудсерженгайд» албаны судалгааны дүн харуулжээ.
Судалгаанд оролцсон Нэгдсэн вант улсын эмэгтэйчүүд болон эрэгтэйчүүдийн 56 хувь нь өөхнөөсөө салахын тулд хоолоо сойх эсвэл хөдөлгөөнтэй байхын оронд гоо сайхны мэс заслыг сонгосон нь илүү дээр гэж үзжээ. Британичуудын 78 хувь нь «үр дүн сайтай» бусад турах аргын оронд мэс заслын аргыг «илүү бүтэмжтэй» гэж үздэг байна. Энэ арга хүнээс нэмэлт хүч шаарддаггүй, цагаан хоол идэн өлсөж зовохгүй тун аятайхан «залхуу сонголт» гэж тодорхойлсон байна.
«Мэс заслын арга нь илүү богино хугацаанд үр дүнтэй турах арга байж болох юм. Гэвч ингэх нь хүний эрүүл мэнд асуудал болоод сэтгэл санааны хямралыг нэгмөсөн шийдэж чадахгүй. Хэрэв хүмүүс мэс заслын аргаар жингээ хасахыг эрхэмлэдэг бол өөрийгөө дорд үзсэн хэрэг болно» гэж «Гудсерженгайд» албаны дарга Кристина Клогг ярьжээ.
Д.Жаргал