Явбал явдаа эр хүн юм чинь
Янжуур зууж, сархад зоогло
Эрэмгий заяаг олж эр хүн болж төрчихөөд
Эрх шар охины харцанд аргамжуулаад яах вэ?
Уувал уу, согтвол согт, эр хүн юм чинь
Урдах мөрөөдлөө л битгий мартаарай
Наргивал нарги найзуудтайгаа гадуур хоно
Насны эцэст намба сууж дэргэд минь байгаарай хань минь
ЭР ХҮН БОЛЖ ТӨРСНИЙ ЧИНЬ ТӨЛӨӨ
ЭМ ХҮН БИ ЧАМАЙГ УУЧИЛЖ АМЬДРАНА