Харцнаас чинь эрх чөлөөг уншдаг
Хачин дураараа юмаа чи минь
Хаанаас ийм нисэн дүүлэм занг
Хархан мэлмийдээ шингээгээ вэ…
Гялалзан тодрох өнгөнөөс нь
Гуниг зугтаад тогтохгүй
Гайхам ялдам төрхнөөс нь
Галбирт үнэр сэнгэнэх юм
Газрын тальбуун шиг харц
Гариг эрхсийн нүдэн харц
Цэцгэн тэнгэр шиг харц
Цээжний гүн шиг харц
Одод чиний харцан дотор зугаалж
Огторгуй чиний нүдэн дээр бүжих юм
Хаанаас ийм жигүүртэй харцийг
Хадгалж өөртөө шингээгээ вэ…
Уйтгар үгүй харцанд нар үдлээд мандахын
Уянга дуу шиг харцанд шувууд зэллээд буцахын
Урсгал ялдам төрхөнд нь инээд хоргодоод гэрэлтэх юм
Уужуу тайван хайранд нь сэтгэл мишээгээд намирах юм
Эрх чөлөөт харцанд чинь дэвэж нэг үзэхсэн
Энэ амьдралын өнгийг чинийхээ нүдээр харахсан…
2013.12.29
Зохиогч: