- Нэг удаа гудамжаар явж байтал: – Бурхан минь, хараарай. Вайнона Райдер явж байна ш дээ гэсэн. Тэгэхээр би түүнийг харах гээд эргэтэл хүмүүс намайг хараад зогсож байсан
- 11 настайдаа анхны дүрээ бүтээсэн. Харин 20 хүрэх үедээ би одоо кинонд тоглож боллоо гэж хэлж байсан
- 12-тойдоо “Леон”-д тоглосныхоо дараа би секст бэлэн болж байгаагаа мэдэрсэн
- Ухаантай хүмүүс тав гэсэн үнэлгээ авах гээд байдаггүй. Тэд үнэлгээ бол огт худал зүйл гэдгийг мэддэг
- “Оддын дайн”-ы дараагаас л би жүжигчин болохоор шийдсэн.
- Хүүхэд байхдаа лусын дагина болно гэж мөрөөддөг байсан
- Аав намайг нэг удаа анагаахын хуралд дагуулж явсан юм. Тэр тахиан дээр лазерийн мэс засал хийсэн. Тэгээд хүмүүс алга ташаад л баяр хүргэж байхад тэр тахиа үхэж билээ. Би тэр өдрөөс хойш амьтаны мах идээгүй ээ
- Миний өвөө Польшийн еврей
- Би иврит хэлээр муугүй ярьчихдаг
- Би еврей хүний дүр бүтээхийг хүсдэггүй
- Инээдмийн кинонд тогломоор л байдаг. Гэтэл одоо болтол инээд хүргэчихээр зохиол ирээгүй л байна
- Хүмүүс намайг еврей охин шиг харагдаж байна гэж хэлэхэд нь би дуртай.
- Хүний эрхтэнээс гар хамгийн гайхалтай нь
- Эрчүүд их сонин. Сургуульд байхдаа нэг залуутай анхны болзоон дээрээ үнсэлцсэн. Гэтэл тэр намайг янхан гэсэн байна лээ
- Би хүнтэй маргах дургүй
- Дуугаа өндөрсгөх дургүй. Тэрний оронд уйлсан нь дээр
- Намайг –Хонгорхон гэхэд би дургүй. Муураа тэгэж дууд
- Жүжигчин болох хэрэггүй ээ. Энэ хорвоо дээр өөр олон хийх зүйл бий
- Би зүүдээ их дээдэлдэг. Өглөө сэрүүлэг тавих дургүй.
- Би утсаар их ярьдаг. Яагаад гэвэл тэдгээр хүмүүстэйгээ хамт байж чаддаггүй болохоор
- Намайг хамгийн анх үнэнээр нь хэлсэн хүн бол Вуди Аллен. Тэр намайг –Бурхан минь, чи ямар аймшигтай юм бэ гэсэн.
- Хүүхэд байхдаа дэлхийг өөрчилнө гэж бодож байв
- Би их гэрсэг
Р.Слава
www.miss.mn