Жирэмсэн эх гэртээ амаржихад нярайн эндэгдэл эмнэлэгт амаржсанаас дөрөв дахин их байдгийг Английн судлаачид тогтоожээ.
Судалгааны багийг ахалсан доктор Амос Грүнбаум, “Ялангуяа анх удаа төрж байгаа эмэгтэй гэртээ амаржвал эмнэлэгт төрснөөс долоо дахин илүү эрсдэлтэй. Жирэмсний хугацаа 41 долоо хоногоос хэтэрсэн тохиолдолд эрсдэл бүр 10 дахин илүү” гэсэн байна. Нярайн эндэгдэл гарч байгаагийн нэг шалтгаан эх баригч эмчийн чадвар бус, тухайн эхийн оршин суугаа газар аж. Өөрөөр хэлбэл хөдөө тосгонд, төрөх эмнэлгээс алслагдмал нутагт амьдардаг жирэмсэн эхчүүд гэртээ амаржих тохиолдол их байдаг гэнэ.
Энэхүү судалгаагаар нийт 14 сая төрөлтөнд дүгнэлт хийсэн бөгөөд эмнэлгийн нөхцөл дэх 10 мянган төрөлтөд нярайн эндэгдэл 3.2 байсан бол гэртээ амаржсан 10 мянган төрөлтөд нярайн эндэгдлийн 12,6 тохиолдол бүртгэгдсэн байна. Мөн анх удаа амаржиж байгаа 10 мянган эх гэртээ төрснөөс 21,9 нярайн эндэгдэл бүртгэгдсэн байна.
Тиймээс судлаачид төрөх эмнэлэгт жирэмсэн эхийн тав тухтай амаржих нөхцлийг зайлшгүй бүрдүүлэх хэрэгтэйг сануулжээ.
Б.Сондор gogo