– Оросын арми цэргүүддээ зориулсан эмсийн хүрээлэн байгуулах саналыг гурван удаа гаргаж байжээ
– 1916 онд Брусиловын тулааны үеэр оросын арми немецийн хэд хэдэн янханы газрыг эзэлсэнээ сонин хэвлэлээр бахархан зарлаж байжээ
– Тэнд байсан хүүхнүүдийг казакууд Румын даяар дагуулан тулалдаанаа үргэлжлүүлжээ
– Немецийн арми цэргүүдийнхээ зэр зэвсэглэлийн хангалтын зэрэгцээ бэлгийн амьдралд нь гоц анхаардагаараа дэлхийд алдартай
– Немецийн армид биеэ үнэлэгчдийн гарнизон ч байж
– 5-20 янхан сарын турш 600 цэрэгт үйлчилнэ.
– Янхан болгон байнгын үйлчлүүлэгчтэй
– Янханы газар нь цэргийн, унтер-офицеруудын, офицеруудын гэж ангиллагддаг байсан.
– Цэргүүдийн янхан 100 хүнд, ахлахуудын янхан 75 хүнд, офицерүүдийн янхан 50 хүнд тус тус үйлчлэх журамтай
– Хүүхнүүдийг шинэчлэхийн тулд тухайн орон нутгаас шууд сонгоно
– Ихэнх хүүхнүүд ийм ажилд сайн дураараа элсдэг байв.
– Бүх армийн янханы газруудад сексийн аюулгүй байдлыг чандлан сахидаг
– Цэргүүд бүгд эмчийн үзлэгээр орж эрхийн бичиг авна
– Тэр талоноороо янханы газрын хаяг, өрөөний дугаар, үйлчлүүлэх хуваарь зэргээ мэдэж авна
– Угаалга хийгээд, гурван ширхэг бэлгэвч аваад “ажилдаа” орно
– Секс хийснийхээ дараа ахлагчаараа талон дээрээ тэмдэглэгээ хийлгэнэ
– Хайр дурлал зарлахыг хориглоно
– Цэрэг сард зургаан удаа янханаар үйлчлүүлэх эрхтэй
– Дайсныхаа галын шугам, пулеметийг устгасан, офицер олзолсон тохиолдолд шагналын талоноор шагнуулна
– 1915 онд немецийн армийнхан орос цэргүүдийн дээрээс сурталчилгааны хуудас байнга цацдаг байжээ. Түүн дээрээ шалдан славян хүүхний зураг нийтлээд доор нь –Иван, чамайг байлдаж байхад хүүхэн чинь өөр эртэй энгэр зөрүүлж байна гэсэн утга бүхий өгүүлбэр бичдэг байв.
Р.Слава
www.miss.mn