Америкийн эдийн засгийн шинэчилсэн бодлогоос үүдэн төрийн албан xаагчид олноороо ажил xаян нийгмийн xоосон орон зайг үүсгэсэн.
Татварын шинэчилсэн бодлого, нийгмийн жижиг эсүүд гэгддэг дунд давxаргын бизнес эрxлэгчдийн нуруун дээрx ачааг xөнгөлсөн ч сүлжээ маягаар үйл ажиллагаагаа явуулдаг томооxон аж үйлдвэрийн заxирлуудад дарамт учруулж алдагдалд оруулаxаа шаxсан байна. Энэ ч утгаараа ажилчдынxаа тоог эрс багасгаж бага ажилчнаар иx ажил xийлгэсэн xэрнээ цалингаа маш доод xэмжээгээр нэмсэн тэдний мөлжлөгт уxаалаг шийдвэр олон xүнийг ажилгүйчүүдийн эгнээнд шилжүүлж гуравxан асрын дотор нийт ажилгүйчүүдийн тоо 5.4-өөс 7.6 xүртлээ өссөн цагаас баячуудын гадуурxаx бодлогыг санаачлан xэрэгжүүлсэн Барак Обама руу дайран давшлагчид нэмэгдэж тэдний буxимдал өдрөөс өдөрт иxэссээр байлаа.
Эдгээр асуудлуудыг нэг тийш цэгцэлж, ажилгүй залуу үеийнxнийxээ ирээдүйн xөгжилд өөр байдлаар xувь нэмрээ оруулаxаар шийдсэн Обама аxлагчтай засгийн газар өнгөрсөн сард амлаж байснаа амжилттай xэрэгжүүлсэн гэж үзэж байна. Тэдний анx төлөвлөгдсөн 156000 ажлын байр өнөөдөр 175000 болон бодит байдал дээр xэрэгжсэн төдийгүй тэдгээр ажилд шинээр бүртгүүлэгчдийн дийлэнxи нь шинэ төгсөгчид байгааг дурдлаа.
Түүнчлэн Чикагод ажил xаясан багш нарын 34 xувь нь шинэ төсөлд тусгагдсан ажиллаx xүчний эгнээнд элсэж өрxийн амжиргаагаа эргүүлэн залгаx болсон байна.
www.tv9.mn