Өөрийн гэсэн бодолтой эмэгтэйчүүд сурч байх үедээ хэрэгцээнийхээ мөнгийг олохын тулд хажуугаар нь ажил хийж санхүүгийн хараат бус байдлыг бий болгохыг эрмэлздэг. Ингэснээрээ тэд эр хүнээс хамааралгүй болж заавал хүнтэй суух гэж яардаггүй.
• Нийгэмд тодорхой байр суурь эзэлж, амжилтанд хүрэхийн тулд өөрийгөө боловсруулах зүйлд цаг заваа зарцуулдаг. Цаг бол тэдний хувьд алт л гэсэн үг. Иймд эрчүүдтэй хайр сэтгэлийн роман үүсгэж тэдэнд цаг гаргах нь хайран санагддаг. Эрчүүд ч мөн адил эмэгтэй хүний өөрийн гэсэн зорилготой, өөрөөс нь хэт ухаалаг байдлаас нь эмээж ойр дотно байхаас болгоомжилдог байна.
• Эхлээд юуны өмнө бүсгүй та ирээдүйн нөхөр, эрх чөлөөт байдлын талаар бодож үзэх хэрэгтэй. Танд дээрх хоёр сонголтын аль нь илүү тааламжтай мэдрэмжийг төрүүлж байна? Хэрэв танд нөхөрт гарах нь дээр гэж үзэж байгаа бол өөрийг тань халамжилж, гэр орноо аятайхан авч явж чадах эр хүнийг хайж олох цаг нь болсон гэсэн үг юм. Харин эрх чөлөөт байдлыг хүсч байгаа бол хувийн амьдралаа зохиоход багагүй цаг хугацаа хэрэгтэй болох нь дээ.
• Хэрэв бүсгүй та эрх мэдлийг эрхэмлэдэг бол ажил таны хувьд чухал байр суурийг эзэлдэг гэсэн үг юм. Та нөхөрт гарахыг жаахан ч гэсэн хүсдэг бол та өөрийнхөө дотоод сэтгэлээ нээж түүнд эрх чөлөө болон боломж өгөх хэрэгтэй.
• Юуны өмнө ухаалаг, чадвартай эмэгтэй хүн нөхөрт гарахад хэцүү гэдэг бодлоо мартах хэрэгтэй. Таны энэ бодол эрэгтэй хүнтэй дотносож, түүнийг хүлээн зөвшөөрөхөд саад болдог.
• Өөртөө зорилт тавьж “намайг ухаалаг, хариуцлагатай эрчүүд тойрон хүрээлж байгаа” хэмээн бодож итгэл үнэмшлийг өөртөө бий болгож өгөх.
• Бүсгүй та ганц удаа ч болов эрчүүдэд боломж өгөх аваас тэдний таны талаарх бодол өөрчлөгдөж, танаас болгоомжилж, санаа зовох зүйлгүйгээр хариу үйлдэл хийж, таныг хүлээж авах болно.