Мэдээж хэрэг нэг насны амьдралын ханиа сонгоно гэдэг амаргүй хэрэг. Энэ бол маш том хариуцлага бас сонголт юм. Ийм үед яарвал даарна гэдэг үгийг санаж явахад илүүдэхгүй. Хэрэв хэд хэдэн хүний дундаас сонгож байгаа бол сонголт хийхэд бүр ч илүү хэцүү байх болов уу.
Тэгвэл энэ үед яавал дээр вэ?
• Юуны өмнө зүрх сэтгэлээ сайтар сонс,
• Өөртөө бодох хугацаа гаргаж өг. Учир нь цаг хугацаа зөв шийдвэр гаргахад хамгийн их тус болно.
• Эцэг эхдээ хайртай хүнийхээ тухай зах зухаас нь хэлж бай. Үр хүүхдэд нь хань ижил болж чадах эсэхийг тэд сайн мэддэг.
• Гол нь гадаад өнгөнд хууртагдаж болохгүй,
• Дотоод сэтгэл руу нь өнгийж хар,
• Хэнтэй нь байхдаа илүү тайван бас аз жаргалтай байгааг нь сайтар анзаарч ажигла,
• Найз нөхдийн зөвлөгөөг авахаа урьтал болгох хэрэггүй.
• Хамгийн гол нь өөрөө сайн эргэцүүлэн тунгааж бодох хэрэгтэй.
• Найз нөхөд чинь тэр хүний талаар сайн мэдэхгүй болохоор зөв буруу зөвлөж мэднэ шүү дээ.
• Өөрийнхөө амьдралыг хүний оюун ухаанаар биш өөрийнхөө толгойгоор шийдэх нь зүйтэй.
• Зөв сонголт хийж байгаа эсэхээ дахин сайтар нягтлан үз. Эргээд харамсахгүй байх нь чухал шүү дээ.
• Анхны бодол зөв байдаг ч гэсэн заримдаа алдаатай байдаг тул хэтэрхий итгэж, төөрөлдөх вий.
• Хэр зэрэг халамжтай, үнэнч, итгэлийг чинь дааж чадах, сэтгэл сайтай, ухамсартай хүн болохыг нь юуны түрүүнд олж харах нь чухал.
• Үерхлийн хугацаа урт байх тусмаа бие биенээ сайн таньж мэднэ.